Monday, August 15, 2016

Хүмүүн хүн шиг байх хэрэгтэй.

Тэд адгуус биш, тэд машин биш. Тэдний зүрх сэтгэлийн уг машины хөдөлгүүр биш ээ. Чингэхлээр хиймэл дүр эсгэсэн хөнгөн хуурмаг хэлвэрт хүмүүн төрөлхтөн төөрч будилахгүй байх талаар ойлгох цаг нь болжээ. Зөвхөн бие биесээ хайрлаж энэрэх төдийгөөр эрх чөлөөний төлөө тэмцэж халуун дулаан сэтгэлийн аньс нээх хэрэгтэй. Иймийн тулд хайрын хүчийг бий болгох хэрэгтэй. Аугаа гайхамшигт сайн цагийн ертөнцийг хүмүүст нээж өгөхийн тулд төрийн жолоо атгаж буй хүмүүс зөв дэг журмаар урагшлан ахих шаардлагатай. Аз жаргалын түлхүүрийг бүх даяар ард түмнүүдэд нээж өгвөл Эрх чөлөө тусгаар тогтнолын дардан харгуйн утга энэ буюу. "Хувьсал хөгжлийн онол тэр чигээрээ тэмцэл-сонгон шалгаруулалт" нээх бахархаад байх онол биш. Өнөөдөр, Хүний нийгэм тэр чигээрээ шалгаралын юм шиг харагддаг. Энэ л бидний хүнлэг чанарыг баллаад байгаа юмаа. Хүн нийгэмд энэ дэглэмийг болдог бол хамаарахгүй байлгамаар юм даа. Харин адгуусан ертөнцөд бол ёстой харагддаг батлагддаг.

08.16.16

Хүний бузар булхайг Тэрсүүд нарын шашин, сэтгэл чиггүй үзэл суртал болон Еврейн шашны бүх элементүүд хийдэг


Еврейн Ертөнц ба Ертөнцийн эзэн гэх логикийн хувьд утга үл авцалдах шашин хэмээх нэрээр залуусын толгой угаах Өрнийн тархи угаалтын эртний жишээг харна уу. Мөшэх Синайн уулан дээр арван сургаал авах үеийнх цэвэр домогт дүрслэл хийгээд баримт дээрх худал хуурмаг зүйл байж болзошгүйг эндээс үзнэ үү. Ер нь хүний бузар булхайг Тэрсүүд нарын шашин, сэтгэл чиггүй үзэл суртал болон Еврейн шашны бүх элементүүд хийдэг. Хэдэн мянган хүний амиар тоглоом хийсний дараа ертөнцийн эзэнг танин барив гэсэн үгээгүй хоосон мунхаг сэтгэлийн хирийг Их эзэний нэрээр өлхөн угааж ариутгах тиймхэн гэнэн бусармаг зүйлс Еврейгээс эхлэлтэй. Хожим Сиончууд үнэнхүү атгаг санаагаа мухраас бус дөтийн газраас хийхийн тулд улам боловсронгуй түрэмгийлэл хийсээр байх болно. Тэр үед хүний хэр хэмжээг тохион доо тултал цусанд дүрсэн Сатанист боловсролд хөтлөгдсөн иргэд улсыг жолоодох үйлс эхлэх бизээ. Сэтгэл төдийтөн тэргүүтэй боловсролын марш машид удаангүй ирж ниргэлэг хийх цагийн гэрч болох буй заа.


Хүний газрын бурхан гэж толгойгоо эргүүтүүлснээс өөрийн газрын сургаал, судрын хүрдийг эргүүлэгтүн.

08.15.16

Хичнээн их эрдэм чадалтай болсон байлаа ч гэсэн, өөрийнхөө эрдэм чадалдаа ирдэлгүйгээр хууччуулаасаа дахин дахин суралц


Дагбо Ринбүчи: Хичнээн их эрдэм чадалтай болсон байлаа ч гэсэн, өөрийнхөө эрдэм чадалдаа ирдэлгүйгээр хууччуулаасаа дахин дахин суралц

Нийтэлсэн: 2014-06-20 07:00:06


-Монгол оронд айлчлан ирж сүсэгтэн олон, лам хуврагуудад номын рашаан хүртээж байгаа таны амар мэндийг айлтган, Монгол оронд тавтай сайхан морилж байна уу? хэмээн мэндчилж байна.
-Баярлалаа

-Монголын сүм хийд, лам хуврага, сүсэгтэн олонтой уулзахад таны төрсөн сэтгэгдэлийг эхлээд сонсмоор байна?
-Миний Монгол оронд хүрэлцэн ирсэн явдал бол анхны удаа юм. Би анх удаа Монгол оронд хүрэлцэн ирээд Монголын ард түмэн, лам хуврагуудтай уулзлаа. Мөн ном айлдлаа. Хамгийн түрүүнд надад маш өндөр сэтгэгдэл төрсөн шүү

-Ер нь хүмүүс Бурханы шашин болон бусад шашныг сонгохдоо өөрсдийн итгэл үнэмшилээрээ сонгоно гэдэг боловч тэгж орохгүй байдаг. Тийм учраас шашны сүм хийдүүд өөрсдийнхөө үйл ажиллагаагаа сурталчилж, олон түмэнд дэлгэрүүлж байж тэр хүмүүсийн сонголтыг өдөөж өгөх хэрэгтэй юу?
-Энэ асуултыг хариулахаас өмнө би нэгэн болсон явдлыг яръя. Танай нутаг бол Их Монгол улсын нутаг. Танай Их Монгол улс бол Европын талд маш их нэр хүндтэй, алдар цуугаа цуурайтуулсан ард түмэн. Барууны орнуудын талыг шахуу эзэлээд нэр алдраа тамгалаад үлдээсэн тийм алдартай ард түмэн шүү дээ. Эртний их соёлт Хятадыг хүртэл та нар маш олон жил эрхшээлдээ байлгаж эзэмшиж ирсэн түүхтэй. Цагийн эрхээр ямар ч их хүчтэй улс орон, ард түмэн байсан ч бага багаар хүч нь сойгдож, суларсанаар өөрчлөгддөг нь жам ёс юм.

Бусад оронтой адилхан та нарт ч гэсэн маш дээрээс шүтээд залж ирсэн эртний ёс заншил байгаа. Тэр үзэл нь тэнгэр шүтэх гэх мэт. Бусад жижиг сажиг тэнгэрүүдийг тахих ёслол төдийхөнөөс биш, жинхэнэ эцэслэх, нирвааныг олох, бурханы хутгийг олох, гэгээрэлд хүрэх гэсэн тийм зам мөрөөр явж байгаагүй юм. Ингээд бага үзлээ халж дээдийн номруу орж эхэлсэн байдаг. Түүнээс хойш Чингис хааны үед Төвдүүдтэй ураг садан болсоноор номын ахан дүүс болсон түүхтэй.

Түүнээс эхлээд дээдийн ном жинхэнэ утгаараа дэлгэрч эхэлсэн. Энэ нь зүгээр нэг дэлгэрэлт биш, судар тарни хослон дэлгэрсэн учраас маш их гайхалтай дэлгэрэлт юм. Үүнийгээ уламжилж ирсээр III Далай ламын үед маш их хүчтэйгээр дэлгэрч эхэлсэн байдаг. Түүнээс үүдэн үлэмж ялгамжтайгаар дэлгэрч эхэлсэн тийм сайхан түүх байна. Энэ орчлон дээр түүнээс илүү дэлгэрсэн тийм түүх байдаггүй. Энэ түүхээс улбаалсан сайхан зүйл байна. Аажим аажимаар цаг хугацаа өөрчлөгдөн бурханы шашин доройтоход хүрсэн.

Үзэл бодол өөрчлөгдсөний эрхээр маш олон хүмүүс дээдийн ном, хийд орон, үнэт зүйлс, ёс заншилаа алдсан байдаг. Энэ бол цагийн эрхээр болсон хувьсгал юм. Тэр их хүнд байдал үүсэж лам хуврага, хийд орноо, ёс заншилаа сэвтээсэн. Түүний дараагаар ардчилал бий болсоноор та бүхэнд номын эрх чөлөөг эдлэх сайхан боломж олдсон. Түүнээс үүдэн өнөөдрийг хүртэл бага багаар аажим аажимаар дээшлэн дэвжүүлсээр өдийг хүрч байна. Энэ бол шат дараалал мөн шүү дээ.

Материаллаг зүйлс гэхээсээ илүү сэтгэлийн үнэт зүйлс, ёс заншилыг үгүй болгосон хэдий ч өнөөдрийн миний ирээд харж байгаагаар бол та бүхний маань оюуны дотор байдаг сүсэг бишрэлийг үгүй болгож чадаагүйд байгаа юм. Миний харж байгаагаар та бүхний сүсэг бишрэл, номонд итгэсэн итгэл маш гайхалтай хэвээрээ байсаар байна.

Тэр үед маш олон зүйлс байхгүй болсон хэдий ч энд дахиад бий болох маш сайхан зүйлсүүд цэцэглэсээр л байна. Одоо бол XXI зуун шинэчлэлтийн үе болж байна. Маш их материаллаг зүйлсийн шинэчлэлт, хөгжил дэвшилд тулж ирээд байна. Өөр нутагт ч бай, энд ч мөн ялгаагүй хөгжиж дэвшсээр л байна. Шинэ зууны энэ дэвшилтийн үед яах ёстой вэ? гэвэл энэ сайхан их дэвшил дотор хэрэгтэй сайхан зүйлс маш их байна. Түүнийгээ дагаад муу муухай зүйлс ч олширсон байна.

Энэ дэвшил дотор хоёулаа байгаа. Бид бүхэн энэ сайхан хөгжлийн дунд байгаа учраас эхлээд өөрийн оюун ухаанаа хөгжүүлж цэцэглүүлэх хэрэгтэй. Түүний дараагаар энэ хүчээрээ эх орноо хөгжүүлэх тал дээр маш их зүтгэх хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлсэн, оюун ухаанаа хөгжүүлсэний үр дүнд эх орноо ийм болгосон юмаа гэсэн тийм бодит зүйлсийг бид заавал үлдээх хэрэгтэй шүү! Хэрвээ тэгэхгүй бол яах вэ? Хэрвээ тэгэхгүй юм бол бид сүүлд үнэхээр их харамсахад хүрнэ шүү. Бид нар маш хүнд байдалд орно шүү.

Одоо сайхан боломж байсаар байтал түүнийгээ ашиглахгүй сүүлд нь эх оронгүй болсон хойноо өөрийн гэх зүйлгүй болж харамсах үе байдаг юм. Үүнийг би өөрийн биеэрээ үзсэн, туршлагынхаа үүднээс хэлж байгаа юм шүү. Манай эх орон яасан билээ дээ? Тийм учраас миний энэ үг зүрхнээс гарч байгаа туршлагийн үүднээс гарсан юм шүү. Би өөрийнхөө үүднээс хэлж байгаа үг юм шүү? Одоо эх орондоо суралцаж байгаа оюутан залуус, өсвөр үеийнхэн та бүхэн Америк, Европоос дутахааргүй тийм их оюуны мэдлэгийг өөртөө олж авч хуримтлуулах хэрэгтэй. Түүнээс битгий хоцроорой. Тэд нар түрүүлээд явчихна гэх зүйл байхгүй. Та бүхэнд боломж байгаа битгий хоцроорой. Хоцролгүйгээр эн зэрэгцэж явсаны хүчээр эх орноо хөгжүүлж чадна шүү.

Түүнийхээ хүчээр хичээн чармайлтын дагуу өндөр хөгжилтэй дэвшилттэй улс орнуудын нэг гэж хэлэгдэхүйц болох хэрэгтэй. Энэ бол та нарын үүрэг шүү дээ. За тэгээд эх орноо хөгжүүлж дэвшүүлсэн төдийхөнөөр болдог юм уу гэвэл тэр бас хангалттай зүйл биш юм. XXI зууны мэдлэг оюуныг өөртөө авч хуримтлуулсан ч гэлээ хүмүүний ёс, хүн чанар, хүнлэг энэрэнгүй ёс суртахуун бол юу юунаас илүү чухал зүйл шүү. Сайхан хөгжил, сайхан эх орон, материаллаг зүйлс тэр чигээрээ бүрдсэн байлаа ч сайн хүн болно гэдэг чинь тэс ондоо зүйл юм шүү„ дээ. Материаллаг зүйлс, сайн хүн байна гэдэг нь нэг ойлголт биш юм шүү. Тийм болохоор сайн хүн болж хүмүүжиж нь юу юунаас ч чухал гэдгийг битгий мартаарай.

Сайн хүн болно гэж юуг хэлдэг вэ? гэвэл их мэдлэг оюун байгаад түүн дээрээ суурилаад өөрийн амин хувиа хичээсэн биш, бусдыг гэсэн, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй юм. Хүнд байдаг маш ховорхон эрдэнийн нэг нь юм шүү дээ. Их эрдэм чадалтай байлаа гээд тэр төдийхөн биш, мэдлэг оюун дээрээ суурилаад бусдыг гэсэн энэрэх сэтгэлтэй байна гэдэг сайн хүн байхын суурь шүү дээ. Бусдыг хайрладаг хайр, бусдыг энэрэх энэрэхүй, тэр бүгдийг өөр дээрээ суурилуулах хэрэгтэй. Түүнийг юунаас ч орхигдуулж болохгүй. Гадна талын оюун ухаан бие цогцос чинь маш их өндөр хөгжсөн байлаа ч гэсэн дотоод ертөнцдөө бусдыг энэрсэн хайр энэрэлийг ерөөсөө орхигдуулж болохгүй.

Түүнээс илүү гардаггүй юмаа гэхэд эн зэрэгцэхүйц тийм хэмжээнд заавалчгүй авч явах шаардлагатай. Хичнээн мэдлэг боловсролтой байлаа ч гэсэн нандин сэтгэл тань байхгүй юм бол бусдад туслая, бусдыг зовлонгоос нь аврая, бусдыг сайн сайхан замруу хөтөлье гэсэн сэтгэл тань өдөөгдөхгүй бол тэр хүнд туслах сэтгэл байхгүй гэсэн үг. Тэр байхгүй бол жинхэнэ сайн хүн байна гэдэг нь хоцрогдоно шүү дээ. Монголын өсвөр үеийн залуучууд, оюутан сурагчид гадаад эрдэм чадлаа төгс эзэмшээд зогсохгүй дотоод сэтгэл, дотоод ертөнцөө адилхан хөгжүүлэх хэрэгтэй.

Гадаад ертөнц, дотоод ертөнц хоёроо тэгш хөгжүүлсэнээр хоёр далавчтай шувуу шиг гэсэн үг. Хоёр далавчтай шувуу бол агаарт яаж л бол яаж дураараа дүүлэн нисдэг шиг та бүхэн дотоод гадаад ертөнцөө тэгш хөгжүүлсэнээр түүнтэй адил энэ замбуулин дээр өөрийн нөр чадлаараа байж чадна. Энэ сайхан зүйлс хаанаас урган гардаг вэ? гэвэл бусдыг хүндлэх хүндэл, бусдад хүндлэлтэй хандах, аав ээжийгээ хүндлэх, гэр бүлдээ хүндэтгэлтэй хандахаас урган гардаг. Энэ бол хамгийн чухал зүйл шүү.

Хууччуулынхаа өмнө очоод юу хэлэхийг нь сонс. Юу сургаж байгааг нь сайтар сонсоод түүнийг хэрэгжүүл. Энэ бол үнэхээр их чухал зүйл шүү. Ихэс дээдэсээ хүндэлж үгийг нь сонсох нь маш чухал зарчим шүү. Энэ сайхан зан чанар хүнлэг энэрэнгүй хүн болгодог зүйл бол бурханы шашинд байдаг учраас би их чухал гэж үзэж байна. Дээрээс уламжилж ирсэн Нагаржунай богд, Гомболүдэвийн гэгээнээс дамжин дамжсаар Төвд, Монгол оронд ирсэн тэр сайхан уламжлал, буддын гүн ухааны үзэл онолоор шигшигдэн гарч ирсэн сайхан зан чанарыг авах боломж та бүхэнд бүрэн байна.

Үүнийг сайтар судал, дотоод сэтгэлийг хөгжүүлэх хамгийн дээд цэг нь энэ дотор байгаа юм шүү. Ганцхан сүсгийн үүднээс биш, зан үйл талаас нь биш, дотоод сэтгэлийн зүгээс нь харах нь чухал. Исламын шашин, Христийн шашинд асрах энэрэх, хүндлэх гээд зөндөө л зүйл заадаг боловч түүнийг хязгааргүй болгож хөгжүүлэх хамгийн гол учир шалтгаан арга зам нь тэдэнд байхгүй байна шүү дээ. Буддын шашинд л энэ нь байна. Хязгааргүй, хэмжээлшгүй ихээр хөгжүүлдэг арга зам нь зөвхөн буддын шашинд л байна.

Үүнийг би өөрөө буддын шашинтай хүн учраас алагчаалж манайх гэдэг талаас нь хэлж байгаа юм биш. Үүнийг Европын доктор, профессорууд бүгдээрээ хүнийг хөгжүүлдэг ийм нарийн гүн ухаан байна гэдгийг мэдээд, түүнд шимтэж маш ихээр судалж байна. Тийм учраас Европын эрдэмтэн мэргэдүүд улам л аривжаад байна. Тэд яагаад үүнийг судлах болсон гэвэл уг нь тэд бол бидэнтэй адилхан сүсэг бишрэлтэй хүмүүс биш юм. Жишээ нь: Бурхандаа аврал одуулаад Бурхан дор мөргөмүү гэх мэтээр өвдөг сөгдөн мөргөх сүсэг бишрэл тэдэнд байдаггүй. Тэгвэл тэд Бурханы шашныг судалж үзээд бясалгаад хүнд илэрч байгаа үр дүнг хараад л энэ бол үнэхээр үр дүнтэй зүйл байна. Бурханы шашинд хэрэгтэй зүйл их байна гээд л тэд нар шинжилж судлах болсон юм.
Монголын өсвөр үеийнхэн бол хоёр эрдэм лугаа төгс байх хэрэгтэй.

Үүнд:.
1.    Боловсролыг сургуулиар эзэмших эрдэм чадал
2.    Буддын шашнаас авах ёстой зан үйл, дотоод ертөнцийн хөгжил
Энэ хоёр маш чухал. Үүнийг өөр дээрээ үүрэг болгон хэрэгжүүлэх хэрэгтэй. Ахмад үеийнхэн та нар бол номонд их сүсэгтэй хүмүүс учраас номондоо сүсэглээд биширээд, түүнээс авах үр дүнг нь заавалчгүй аваад явах нь маш чухал байна. Шашнаас авах боловсрол бол маш их чухал шүү. Бидэнд эрх мэдэл материаллаг зүйлс мөнгө төгрөг их байх боловч эдгээр нь зөвхөн материаллаг зүйлс юм. Эцсийн эцэст энэ бүхэн байсан төдийхнөөр бүгдийг шийдэж чадахгүй. Учир нь үхэл мөнх бус бидэнтэй нүүр тулахад биднийг юу авардаг вэ? гэвэл зөвхөн ном л авардаг.

Энэ их эрх мэдэл, олз омог ,нэр хүнд чинь үхэлтэй нүүр тулаад ирэх цагт юу ч биш болж хувирдаг. Энэ үед ганцхан ном л биднийг аварч чадаж байна. Түүгээр ч зогсохгүй бид аль дээрээс л минийх, минийх гээд өөрийнхөө харамлаад байсан энэ сайхан биеэ хүртэл орхиод явчиж байна шүү дээ! Эцэстээ цаашаа юу үргэжлүүлж авч явдаг вэ? гэвэл бидний сүнс буюу оюун ухааны үргэлжлэл биднийг дамжуулаад авч явдаг. Энд юу хадгалагддаг вэ гэвэл буяны авъяас, нүглийн авъяас энэ хоёрыг авсаар бид цааш нүхлүүлээд явдаг.

Тэр үед бидэнд юу туслах вэ? гэхээр буяны сэтгэл, бидний хийсэн буян, буяны авъяас л тусална. Тэр авъяасыг одооноос эхлүүлж хуримтлуулах хэрэгтэй. Лам хуврага сүм хийд олон байна. Ялангуяа энд заавал байх ёстой нь гэлэнгүүд, хуврагууд сахил санваараа сайн сахих, номхотголын ёсныхоо дагуу удаан суух нь чухал байна. Шашин оршино, оршихгүй гэдэг нь эдгээр гэлэнгүүдийн байх байхгүй дээр тулгуурлана. Тэдгээр гэлэнгүүд байх, байхгүй гэдэг чинь номхотголынхоо ёс зарчимынхаа дагуу баримталсаны улмаас оршино. Тийм учраас сахилаа сайхан сахь. Дунд үест бидэнд хэлмэгдүүлэлт гээд хүнд цаг үе тулгарч байсан.

Энэ үед сахил санваараа авсан гэлэнгүүдийг алдахад хүргэсэн. Цагийн эрхээр хүнд байдалд алдсан юм. Хичнээн алдсан ч гэсэн тэр хүмүүс гэлэн сахилгүй болчихлоо гэсэн тийм юмгүйгээр арван хар нүглийг тэвчсэн тэр санваараа, лүн ван хүртэж байсан уншлага, бодь сэтгэлийн санваар эдгээрийгээ маш сайн сахь. Энэ чамд тусална. Тус тусынхаа амласан ам тангаргандаа үнэнч бай. Бодьсадвын санваар байдаг бол түүнийгээ сайн сахь. Лүн ван авсан бол түүнийхээ ёс заншилынх нь дагуу сайн хий.

Гэлэн ч бай, гэлэн биш ч бай дотороо эв нэгдэлтэй байна гэдэг бол сайн сайхан зүйлийн үндэс шүү дээ. Эв нэгдэлтэй, бие биедээ хүндлэл үзүүл. Тэгээд бусдад туслах тусламжийг гарын авлага болгох нь маш чухал шүү. Өнөөдөр Монголын оюутан залуус өсвөр болоод хуучин Монгол бичигээ мэдэхгүй хүмүүс маш олон байна гэдгийг надад мэдэгдэж байна. Бүгд эртний ёс заншил, өвөг дээдсээс өвлүүлээд үлдээсэн бичиг учраас түүнийгээ мэдэх нь маш чухал байна.

Дарга, нарийн бичиг, жолооч байх нь чухал биш. Монголын ард түмний өв соёл учраас үүнийгээ өвлөөд, залгамжлуулаад авч явах нь маш чухал гэж бодож байна. Ялангуяа сургуулийн хичээлийн программуудад хуучин Монгол бичигээ заавал оруулаад үүнийгээ гүнзгийрүүлээд сургаж чадвал үнэхээр сайхан зүйл болно гэдэгт би итгэлтэй байна. Хуучин Монгол бичигээ нэг дэхь хэлээ болгож чаддаггүй юмаа гэхэд хоёр дахь хэлээ болгох хэрэгтэй гэж маш их хүсэж байна.

Тэр төрөлхтөн бичигээ алдах юм бол тэр төрөлхтөн хэлээ алдана гэсэн үг. Хэлээ алдах юм бол соёл, боловсрол, оюуны чадвараа алдана гэсэн үг шүү дээ. Монголын ард түмний уламжилж ирсэн уламжлалт сэтгэлгээ байгаа. Үйлдэж байгаа үйлдэл, ярьж байгаа яриа нь тэр чигээрээ өөр болсон байдаг. Бодол нь хүртэл Монгол бодол биш, өөр бодол болон хувирдаг. Бага наснаасаа л үүнийг янзлахгүй юм бол хорь юмуу, гучин жилийн дараа эргээд харахад бодол нь Англи, Америкчууд шиг, хувцаслалт нь хүртэл харийн хүмүүс шиг болсон байдаг. Орос, Англи хэлийг муу гэж хэлж байгаа юм биш шүү. Өнөөдөр Орос, Англи хэл мэдэхгүй бол хаа ч явахад хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байна шүү дээ. Энэ зууны мэдлэгтэн гэхэд хэцүү болж ирнэ шүү дээ. Гэхдээ үүнийг сурахынхаа сацуу өөрийн уламжпалт соёл, уламжлалт хэл, хэллэг тэдгээрийг гадаад сургалттайгаа хослуулж чадваас жинхэнэ цогц бие болж чадна гэж би боддог.

XXI зууны хөгжил дэвшилийг хаах хэрэг байхгүй, тийм ч боломж байхгүй. Тийм болохоор энэ хөгжлөөс авах ёстой зүйл маш их байна. Мөн орхих ёстой зүйл ч байна. Хэрэггүйг нь хэрэглэх хэрэггүй, хэрэгтэйг нь хэзээ ч хаяж болохгүй. Үүнийг зөв зохистой боловсруулах хэрэгтэй. Тэгэхгүй юм бол өнөөдөр бид энэ зуунаасаа маш ихээр хоцорно. Би гэхэд л гадаад оронд 50 жил амьдарсан учраас шинэ зууны хөгжил дэвшилд юу хэрэгтэй, юу хэрэггүй вэ? гэдгийгсайн мэднэ. Өөрийн үзсэн туршлагийнхаа үүднээс та бүхэнд хэлж байгаа юм шүү.

Жишээ нь: XXI зууны маш өндөр хөгжиж байгаа нэг зүйл бол биеийн хөгжил байна шүү дээ. Илчлэг амин дэмтэй хоол хүнсийг идээд хөгжиж чадаж байгааг мэдэж байгаа бол зөв хооллолтыг сонгох хэрэгтэй. Зөв хооллох л хэрэгтэй. Түүний дагуу явсаар зөв бие бялдартай болох л хэрэгтэй. Энэ бол авах ёстой зүйлийн нэг жишээ шүү дээ. За одоо асуултынхаа хариултанд оръё. Хинди, Ислам, Христ, Бурханы шашин гэх мэтчилэн олон шашинуудыг шашныхан нь талаас сайн муугийн ялгаа тавина гэдэг бол маш хэцүү, боломжгүй зүйл юм.

Тэгвэл одоо яах ёстой вэ гэхээр номыг хэрэгжүүлэгч хүнийх нь үүднээс тавих хэрэгтэй. Яаж тавих вэ? гэхлээр тэр хүн бурханы шашинд ороод бурханы шашинаар хөгжиж чадах хүн байвал тэр хүн бурханы шашнаар л явна. Хинди шашинтан болоод, хинди шашны номыг үзэж судлаад түүгээрээ өөрөө хөгжиж чадах юм бол тэр хүн хинди шашинтан л болно. Тэр хүн исламын шашинтан болоод исламын шашны ёс заншил, зан үйлийг хийгээд үнэхээр сайхан болж чадаж байгаа бол тэр хүн лалын шашинтан болно. Хэрэгжүүлэгч хувь хүний үүднээс тавьж болохоос биш, номыг нь сайн, муу гэж шашинд нь ярих юм байхгүй. Хэрэгжүүлэгч хүнийх нь зүгээс тавина.

Жишээ нь. Христын шашинд ороод христын шашинг шүтээд ном номлолынх нь дагуу сайжрах, тийм авъяастай, урд урдын үйлтэй тэр хүнд бурханы шашны ном номлоод бурханы шашны үйлийн үр номлох үест одоо хийгээд алс хэтдээ тэр хүндээ тусгүй юм. Тэр хүн урдаас хийсэн үрийнхээ үйлийн дагуу тэр л шашиндаа орж, тэр л шашиндаа зүтгэсэнээр нүгэл хилэнцийг тэвчих, зөв замруу орох тэр л авъяас нь хүчтэйгээр хөгжинө. Буддын шашинаар хөгжих ёстой, буддын шашны зан үйлийг сонсоод сайжирч чадах үйлтэй, хинди шашны номыг сонсоод ном номлохдоо сайжирч чадах үйлтэй тийм хэсэг бүлэг хүн байдаг.

Ямар ч шашингүй мөртлөө нөхцөл нь бүрэлдсэн үед аль ч шашинг сонгох эрхтэй тийм язгуурийнхан ч байдаг. Жишээ нь: Буддын шашны гүн ухаан юм уу аль нэг таалагдсанаа дагаад явчих тийм боломж байдаг. Түүнд гадна. талын нөхцөлийнхөө дагуу орж болно. Яг үйлийн үрийнхээ дагуу орж болдог хоёр ангилал байна. Би гадаадад олон жил ном номлосон.

Намайг ном номлож байхад миний ном сонсогч байсан хүмүүсийн ихэнх нь Европ хүмүүс байсан учраас Христийн шашинтай байсан тэдгээр Христийн шашинтнуудын зарим нэг нь надад Христийн шашинаас өөр ямар нэгэн ном номлох Христийн шашинаас өөр асуудлийг шийдэх гарц хэрэгтэй байна гээд өөрийн шашинг солих гэдэг нэгэн байдаг. Тэгээд зарим нэг хүмүүс таны номыг сонсоод бурханы шашны сургаалийг судалж шинжлэсний үүднээс би өөрийнхөө Христийн шашинд юу гэж айлдсан байдгийг илүү сайн ойлгох болсон шүү гэж ярьдаг.

Тэр хүн гүн ухааны талаас нь судлаад өөрийнхөө шашинг тэр чигээр нь шүтээд явчихдаг ийм зүйл надад маш олон тааралдсан. Буддын шашинтнуудыг ялгаад үзэхэд дотор нь нийцдэг, нийцдэггүй сэтгэл зохих, зохихгүй гэж байдаг. Сонголтын тал дээр хэлэхэд танилцуулга байх хэрэгтэй. Буддын шашинд бол ингэж ингэж заасан байдаг. Бидний үйлдлээс хамаараад энэ нь буруу шүү, энэ нь зөв шүү гэж гэж таниулж мэдүүлсэн байдаг юмаа гэх талаас нь их нарийн учир шалтгааныг нь дэлгэх хэрэгтэй.

Энэ их чухал түүнээс биш наад чинь сайн, тэр нь муу шүү гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл өөр шашинд зайлшгүй тусгайлан орох үйлтэй хүнд буддын шашин сайн гэж хэлээд хэрэггүй, нэмэр ч үгүй юм. Тийм бодьгалын дотоод бодол санаанаас үүдээд урдын үйлээс үүдээд боломжгүй зүйл гэж байдаг. Харин түрүүний хэлдэгчлэн яах вэ гэсэн хүмүүст зайлшгүй тустай учраас буддын шашны дотор байгаа бидний үйлдэлийг зөв бурууг нь ялгаад өгчихсөн учир шалтгааныг тайлбарлаж энэ талаас нь зайлшгүй танилцуулах хэрэгтэй.

Сонголтон дээр шашин болгонд бусадтайгаа халдашгүй үзэл бодол байдаг. Жишээ нь: Буддын шашинд байдаг мөртлөө Хинди шашинд байдаггүй үзэл онол гэж байдаг. Буддын шашинд байдаггүй, Хинди шашинд бусдын үзэл бодлын тухай суртгаал байдаг. Түүнийг яаж үзүүлсэн байдаг вэ гэхээр нутаг ус, цаг уур орчин тойронд нь зохицуулаад тэр орчин тойрны хүмүүсын бүх талын нөхцөлөөс нь харж байгаад айлдсан байдаг. Тийм учраас нөгөө талдаа ирэхээр бас болохоо байдаг. Тэр чинь бүх зүйлээрээ сууриараа өөрчлөгдөж байгаа учраас тийм байдаг. Тийм учраас буддын шашинд ийм ийм зан үйл байдаг, ийм ийм зан үйл байдаггүй гэдгийг таниулах хэрэгтэй.  


-Жижиг хүүхдүүд багаасаа ламын дэргэд шавилаад шашны сургуульд ороод суралцах нь их хувь учрал юм. Яагаад гэвэл сэтгэл санаа нь бохирдоогүй байх үедээ шашны замаар явж байгаа явдал юм. Гэтэл юу ч мэдэхгүй ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд зөв, буруу замаар явж байгаа нь мэдэгдэхгүй байна. Тэгээд ч эцэг эх, багш нар нь тэднийг засаж залруулах бололцоо, мэдлэг байхгүй учраас энэ тал дээр дутмаг байна. Сургуулиудад цаанаас нь төрийн зүгээс ч юмуу, ямар ч алхам хийхгүй байна. Эцэг эхчүүдийн зүгээс мөн адил ямар ч алхам хийхгүй байгаа. Тэд барууны боловсролыг зөв гэж бодоод л явж байна. Аргын тал дээр юу хийвэл зохимжтой вэ?
-Энэ хүндрэл дан ганц Монголд ч биш, Америк, Европт түгээмэл байдаг. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт байхдаа эцэг эхийнхээ ингэж болно, тэгж болохгүй шүү гэдэг сургаалийг маш сайтар сонсдог. Сургуульдаа хүрч ирээд үе тэнгийхэнтэйгээ уулзаж эрх чөлөөтэй болоод л аав ээж шиг нь зөвлөх хүн олддоггүй. Зөвхөн өнөөдрийн сургуулийн программ юу байна, түүгээр л дамжуулан гадна талыг нь илэрхийлсэн программыг л судалдаг. Дотоод сэтгэлийг нь хөгжүүлэх талаас юу ч ярьдаггүй. Хүнийг хүнлэг хүн чанар, дотоод ертөнцийг хөгжүүлэх тал дээр нэг үгийн төдийхөн ч зүйл хэлдэггүй болчоод байна. Энэ асуудал бол түгээмэл болчоод байна. Энд эцэг эхийн хариуцлага алдал байна.

Мөн багш сурган хүмүүжүүлэгчийн хариуцлага алдалт бас байна. Багш сурган хүмүүжүүлэгч нар зөвхөн мөнгө төгрөг, эд материаллаг зүйлс дээр л анхаарч за өнөөдөр би хичээлээ заалаа, хичээлээ заагаад дууссан л бол орхиод гараад  явдаг болсон байна. Бурханы шашны тэр том том багш нар номоо яаж айлддаг вэ? гэхээр тэр хүнд л тусалчих юмсан энэ хүний явдалыг засахуйц- номыг сэтгэлд нь ургуулчих юмсан гэсэн бодолтойгоор шавь нартаа ном айлддаг.

Багш нарын хамгийн том бодож явах ёстой зүйлийн нэг нь сурагч нарынхаа сэтгэлрүү нь орсон тэдгээрийн явдалд тустай тийм л зүйлийг хэлж ярьж байх хэрэгтэй. Зөвхөн программынхаа дагуу хэдхэн зүйлийг хэлээд гараад явчидаг. Цагаа бүртгүүлээд явчихдаг байж болохгүй. Багшийн жинхэнэ зорилго юу вэ? гэвэл шавь нарынхаа дотоод сэтгэлрүү хандсан явдалын сайжруулах ирээдүйнхэн амьдралд нөлөөлж чадахуйц тийм зүйлийг хийх хэрэгтэй. Би сургуульд хорин жил багшилсан.

Би бодол санаагаа их цэвэр байлгаж ангируугаа ордог. Энэ хүнд тусалъя, энэ хүнд л сайхан хандъя гээд, заримдаа хүнтэй ярьж байгаад юу ч бодолгүй ангируугаа орсон байдаг.Тэр хоёрын ялгаа юу байна гэхээр эхлээд их сайхан бодол санаа үүсгээд шавь нартаа л туслая, би тэр хүнд туслахын төлөө би өнөөдөр нэг цаг ч бай, хоёр цаг ч ба хичээлээ заая гэсэн бодолтойгоор ангируугаа орохын ач тус нь юу вэ? гэхээр нэг шавь нь юм ойлгохгүй байлаа гэхэд тэр багшийн уур нь хүрэхгүй.

Ээ хөөрхий дөө, яагаад юм ойлгохүй байнаа гээд туслах гэсэн нэмэлт бодол орж ирдэг. Цэвэр бодлоор өөрийнхөө ажлыг эхлүүлээд өөрийн бодол оюунаа улам л сайн хөгжүүлэх тэр авъяасыг би буддын шашнаас 100% олж авсан. Энэ бол буддын шашинд байдаг зүйл шүү. Удаан хугацааны турш багшилж байхад миний хэлсэнийг хичээж чадсан хүн сайн болдог, хичээж чадаагүй нь сайн болдоггүй.

Тус тусын хичээл зүтгэлийн асуудал. Танийг багшлахаар их гоё жаргалтай, гоё болоод явчдаг гээд юм сурах гэж ирэхээсээ илүү багшийгаа хараад л сууж байхын төлөө ирдэг юмаа гэж шавь нар минь хэлдэг шүү. Янз янзын хүмүүс их олон байх юм даа. Би багшлаад явж байхдаа би Ринбүчи хүн, би хутагт хувилгаан хүн гэдгээ хэлдэггүй. Миний найзуудын ярианаас ам дамжсаар, бага багаар мэддэг. Багш нарын зүгээс иймэрхүү байна. Эцэг эхчүүдийн зүгээс нэг үүрэг байна.

Тэр ямар үүрэг вэ гэвэл эцэг эхчүүд өөрийн хүүхдэдээ юу хүссэнийг нь авч өгдөг байна. Материаллаг ямар л зүйлс хэрэгтэй байна тэр бүх зүйлээр нь хангаж өгдөг. Хамгийн том эндүүрэл нь тэгж байгаагаа хүүхэддээ бүх зүйлсээр нь хангаж байна гэж эндүүрдэг. Энэ бол тус биш юмаа. Эцэг эхийн зүгээс яавал тусалдаг болох вэ гэвэл мөнгө төгрөг, эд хогшилийг нь хэмжээтэй, хахаж цадтал нь биш өөрийн хэмжээнд нь хэрэгцээнд нь тохирсон тийм л мөнгө төгрөгийг өгдөг байх хэрэгтэй. Идэж уух, өмсөж зүүх тал дээр нь зөв зохистой хангаж байх хэрэгтэй.. Эцэг эх нь өмсөж зүүхээс эхлүүлээд үлгэр дуурайлал болж өөрийн биеэр үзүүлэх хэрэгтэй.

-Сүсэгтэнүүд номонд яваад, хийд орон нутгаар мөргөөд, лам хуврагатай уулзаад явдаг. Тэгэхдээ зарим нэг өдөр сэтгэл нь үймцээд сүжиг нь буурцан юм шиг өөрт нь санагдаад хэцүү байна одоо яанаа гээд ярьж байдаг. Ямар нэгэн юманд уурлаж бухимдах, уурлахгүй гэж бодож явж байгаад ууралчихдаг явдал гарч байдаг. Үүнээс гарахын тулд яах ёстой вэ?
-Сэтгэлээс урган гарч байгаа хүндрэл шүү дээ! Тийм учраас сүсэгээ бат барих хэрэгтэй. Сүсэгээ бат барихийн тулд нэг номыг ойлгосон учир шалтгааныг энэ чинь энэ шүү дээ гэсэн магадлалцсан магадлалтайгаа найруулах хэрэгтэй. Энд хамгийн их сэтгэл санаагаа тайван байх аливаа нэг зүйлд бухимдахгүй байх арга бол сүсэг бишрэлээ чандлан барих явдал юм. Учир шалтгаанаа таньж чадахгүй байвал уурлаж бухимдсаар л байна. Яагаад уурлаад бухимдаад байгаагаа сайн бод. Бухимдахынхаа өмнө яаваа гэж сайн бод. Үүнээс үүдэж Төвд ч бай, Монгол ч бай бидэнд номын мэргэд, ихэс дээдэс хичнээн олон байгааг харалдаа.

Тэдгээр ихэс дээдсүүд маань номыг ямар их гүн гүнзгий мэдсэн билээ. Тийм учраас номоо энгийн ард түмэндээ бурханы номоо сайн тайлбарлаж таниулах хэрэгтэй. Ингэж хүргэсэнээр сэтгэл санааны тайвширлыг олж авдаг. Уур бухимдалаа үгүй болгож чаддаг, нүгэл хилэнцээс хүртэл ангижрахад хүрнэ шүү дээ.Тийм учраас дээдсүүд маань энгийн ард түмэндээ номоо тайлбарлаж таниулаачээ л гэж хэлмээр байна. Таны асуултанд сүсэг бишрэлээрээ явж байгаад гэв гэнэтхэн л уурлаад бухимдаад сүсэггүй болсон ч юмуу гэж та асууж байсан. Хүн өөрийгөө сайн таньж өөртэйгээ сайн ярьж тайван байх хэрэгтэй. Уурлавал юу хожих билээ гэдгээ маш сайн ухамсарлах хэрэгтэй. Уурлавал өөрийн эд эсээ л үхүүлдэг уурлахгүй байвал буянаа бардаггүй гэх зэрэг номын ойлголтыг сайн ав. Тэгвэл тэр хүн уурладаггүй. Уур гэдэг зүйлээ сайн таних хэрэгтэй.

-Хүмүүс ламримын номонд суугаад бодь сэтгэл гэсэн үгийг маш олон сонсож байгаа. Яг номын мөрөөр орсон сүсэгтэн эсвэл эгэл хүмүүст бодь сэтгэлийн үндэс байгаа юу, байгаа бол ямар байдлаар илэрдэг вэ? Байхгүй бол яагаад байхгүй байгаа вэ? Бодь сэтгэл гэдэг зүйлийг энгийн хүн дээр буулгаж, энгийн хүний хөрсөнд цэцэглүүлэх арга тал дээр сайхан айлдвар хэлж өгөөчээ гэж хүсэж байна?
-Бодийн сэтгэл хүн болгонд төрөх боломжтой бөгөөд хүн болгон бурхан болох нигууртай тийм болохоор бодийн сэтгэл хүн болгонд төрж чадна. 
Бодийн сэтгэлийн мөн чанар гэж юуг хэлдэг вэ? гэхээр өөрийгөө гэхээсээ илүү өрөөлийг гэсэн сэтгэл хүчтэй байгаад, өрөөлд тусласан, бусдыг энэрч, бусдыг гэсэн сэтгэл бол бодийн сэтгэл мөн боловч, бусдыг хайрлах энэрэх гэхээсээ, эцэг эхийгээ ч бүрэн хайрлаж, ачыг нь хариулж чаддаггүй байна. Зөвхөн яаж хариулах вэ гэхээр бусдын төлөө гэсэн сэтгэлээ улам л гүнзгийрүүлээд өнөөдрийн хувьд хичнээн бодийн сэтгэл, бодийн сэтгэл гээд хуруу заах юмтай болсонч жинхэнэ бодийн сэтгэл биш юм.

Би өөрийгөө таньж, эцэг эхийнхээ ч ачыг хариулж чадахгүй байгаа юм чинь тэр олон амьтанд яаж туслах юм бэ? Тийм учраас бусдад туслахын тулд би бодийн дээд хутгийг олж байж бусдын тусыг бүтээе гэж бодож байгаа бодол бол бодийн сэтгэл мөн.Энэ бодол яаж төрдөг вэ гэхээр зүгээр л энэ бодийн сэтгэл мөн гээд хүчээр бодийн сэтгэл ийм байдаг гэсэн шүү гээд өөртөө даалгавар өгөхдөө биш, бусдыг өөрийн эрхгүй цаанаасаа хайрлах хайр ундарч оргилоод л гараад ирдэг. Үүнийг бодийн сэтгэл гэнэ. Хүн амьтан болгонд бодийн сэтгэл байдаг.

-Та ахиад Монгол оронд морилон ирэх үү?
-Би хүнд туслаж чадаж л байвал ирнэ. Хүнд туслаж чадахгүй байгаа бол ирэх шаардлага надад байхгүй. Бусдын тусын тулд залраачээ гэвэл би цаг гарган дахин ирнэ.

-Монголчуудад тус болох гэсэн чин сэтгэл тань ойлгомжтой байгаа учраас дахин ирж Монголчуудад айлдвар номоо айлдаж өгөөсэй хэмээн хүсэж байна.
-Та ч ерөө, Би ч бас ерөөлөө тавих болно. Бидний үйлийн үрийн уялдаа үнэхээр байвал бүтэх нь дамжиггүй юм.

-Өнгөрсөн жил болон тэрний өмнө жил Энэтхэгрүү номонд явж байсан. Төвдүүдийг харахад амьдрал ахуй нь дээр үеийн Монголчуудын амьдралтай төстэй юм байна лээ. Саяхан манай сэтгүүлчид Дарамсалад Далай багштай уулзахад Далай багш "Орчин үеийн хүмүүс уурлаж бухимдсанаас болж дархалаа маш их сулардаг" гэж айлдсан байдаг. Хүнд өвчин их гарч байна ДОХ гээд л. Төвдүүдэд энэ өвчин тусах гэж байх уу, байхгүй юу?
-Гайгүй байдаг боловуу харьцангуй бага гэж бодож байна. Өөрийн зовлонг өөр дээрээ л овоолж янз бүрийн өвчин авчирдаг. Арван хар нүглийг тэвчих хэрэгтэй Жишээ нь: Амь таслах, хулгай хийх, хурьцал үйлдэх гээд энэ бүхнийг тэвчиж чадвал өвчин тусахгүй байх үндэслэлтэй шүү дээ. Монголчууд Төвдүүд ч маш сүсэг бишрэлтэй хүмүүс, сүсэгтэй байгаад зогсохгүй дотогшоо хүрч ажиллах хэрэгтэй.

Танд баярлалаа
Ярилцлагыг: Ц.Пүрэвсүрэн
Эх сурвалж: “Билгийн Мэлмий” сонин

Friday, July 15, 2016

Хэдий жижигхэн биетэй ч Homo Florensis нь тусдаа салангид тусгаар байдлаар хөгжлийнхөө түвшинг алдалгүй 18.000 жилийн тэртэй үед байсаар байсан...


Homo Florensis ("Man of Flores", өгсөн нэр нь Hobbit) ойролцоогоор 100.000-12.000 жилийн хооронд амьдарч байсан. Жижиг биетэй тул түүнийг hobbit хэмээн нэрлэсэн байдаг. Индонезийн Флоренс арлаас 2003-2004 оны хооронд анх нээж олсон. Малталтаар одой хүн болох (insular dwarfism) шинжтэй бодгалуудыг гаргаж авсан. Homo Florensis–ийн наслалт, өндрийн хэмжээ зэрэг нь их сонирхолтой. Тэд байгаа байдлаасаа орчин үеийн хүмүүстэй ихээхэн төстэй. Тэдний гарал үүсэл нь хүний нэг гарал угсаанаас тасарсан гэж үзэхэд хүргэсэн мэдээлэл агуулдаг. Анхны олдвор араг яс нь 30 орчим насны эмэгтэй хүний яс байв. 2003 онд хийсэн судалгааны үр дүнд 18.000 жилийн үеийг заасан. Тархины багтаамж нь ойролцоогоор 360 см кув жижигхэн толгойтой ба толгой нь шимпанзэтэй адилхан хэмжээтэй байсан. Эмэгтэйн өндөр нь 1 метр орчим. Хэдий жижигхэн биетэй ч Homo Florensis нь тусдаа салангид тусгаар байдлаар хөгжлийнхөө түвшинг алдалгүй 18.000 жилийн тэртэй үед байсаар байсан... Тэдний талаарх аман домог үлгэрүүд нутгийн уугуул иргэдийн дунд өнө эртнээс уламжлагдан иржээ. "Тэд бол ойн савдаг шиг хүүхэд хулгайлагчид юм" гэх мэтээр..
The discovery of Homo floresiensis:
 Tales of the hobbit

In 2004, researchers announced the discovery of Homo floresiensis, a small relative of modern humans that lived as recently as 18,000 years ago. The ‘hobbit’ is now considered the most important hominin fossil in a generation. Here, the scientists behind the find tell its story.
22 October 2014



Scientists discovered the first H. floresiensis fossil, along with stone tools and animal remains, in 2003 in the Liang Bua (LB) cave on the remote Indonesian island of Flores, according to a 2004 Nature paper. This first specimen — a 3.5-foot-tall (1.06 meter), 30-year-old adult female called LB1 — comprised a nearly complete skull and an associated skeleton, which includes several limb bones, hand and foot bones and a partial pelvis, according to the journal Nature. 

"Its associated skeleton is one of the things that makes this specimen quite exciting," Mark Collard, a biological anthropologist at Simon Fraser University in Burnaby, British Columbia, told Live Science "We don't have very many associated skeletons of hominins outside of Neanderthals."

Wednesday, July 13, 2016

Монголын эзотерик ухааны академи ---- Н.СОМА: Хvмvvс бид нил ягаан туяаны vйлчлэлээр vйлийн vрийн гав дєнгєнєєсєє салах завшаан





http://4.bp.blogspot.com/_bGkn5m4Hm90/TQiqY0efc8I/AAAAAAAAANM/CJwaWCDeotQ/s400/
Эзотерикч Н.Сомаг уншигчидтайгаа дахин уулзуулж байна. Тэрбээр баруунд бестселлер болсон Стивен Ковейгийн “Бvтээмж єндєр хvний долоон дадал” болон “Мила богдын намтар”, “Бэлгийн энерги ба луугийн хvчин”, “Агни йога”, “Тvвдийн талийгаачийн ном”, “Бодь мєрийн зул”, “Шинэ иргэншил ариун хєрснєєс цэцэглэнэ”, “Шамбалын дайчин” зэрэг номуудыг олны хvртээл болгоод байгаа бєгєєд саяхан “Сэтгэлгээний долоон тип, долоон туяа” лекцээ толилуулсан юм. 

-Та “Сэтгэлгээний долоон тип,долоон туяа” лекцээ яагаад олон тvмэнд зайлшгvй хvргэх мэдээлэл гэж vзсэн юм бэ?

- Монголын оюун санааны тєв гэдэг байгууллага далбаандаа нил ягаан туяаны фон дээр долоон бурхан одыг тавьсан байна билээ. Yvнийг би тайлбарлаж єгєх нь зvйтэй л дээ. Тийм учраас заавал ч vгvй сэтгэлгээний долоон бvлэг, хvмvvсийн хуваагдаж ялгарч байдаг сэтгэлгээний долоон типийг зайлшгvй хэлж єгєх ёстой гэж vзсэн юм. Нийгэмд бодит шаардлага, хэрэгцээ бий болсон учраас л нэгэн байгууллага далбаандаа энэ бэлгэ тэмдгийг тавьсан байж таарна шvv дээ. 

-Сэтгэлгээний долоон тип, долоон туяа гэж чухам юуг хэлээд байна вэ? 

-Орчлон ертєнц дэх бvх хэлбэрийн чанадад орших оройн дээд нэгдмэл чанар, долоон бурхны, долоон одоор, долоон аспектын энерги болон задардаг бєгєєд бvх зvйлсийн амьдралыг тэтгэж бvтцийн сууринд оршино. Эндээс мичид зургаа дээр илvv материаллаг болж трансмацлагддаг.Ингэснээр хэлбэрvvд илvv шингээж авахад дєхємтэй болж хувиргаж байгаа юм л даа. Дараа нь тэнгэрийн 12 ордоор дахин задраад наран дээр ирж трансмацлагдана. Нарны аймаг дахь долоон ариун гараг дээр нарны нэгдмэл цагаан туяа дахин задраад долоон гарагийн моноданууд дээр дахин задарч байгаа юм. Долоон ариун гараг дээр трансмацлагдаж задарсан туяаг дахин дєрвєн ариун бус гараг задалж трансмацлаад олон vелэлтэйгээр задарч vелзлэл нь буурсан туяаг шамбалын орон хvлээж авдаг. 
Шамбалын орон гэдэг маань манай гарагийн энергийн дээд тєв буюу хамгийн дээд толгойн тєв юм. Энд тvрvvчийн vелэлээр дахин трансмацлагдаж задраад долоон туяа болж манай гарагийн амьдралыг бvхэлд нь тэтгэж байдаг. Долоон туяа ийм олон vелэлтэйгээр долоон бурхнаас задарч манай гараг дээр хvрч ирдэг. Ерєєс орчлон ертєнц дахь бvх зvйл энэ долоон туяаны дор vvссэн бєгєєд орчлон ертєнцийг vvсгэсэн хамгийн гол хvчин зvйл нь дууны авиа юм. Тэгэхээр єнгє гэрлийн vндсэнд орших авиаг сvсэглэдэг нь учиртай. Яагаад гэвэл УМ гэдэг авианаас орчлон ертєнцийн бvх хэлбэр vvссэн. Шинжлэх ухаан, тухайлбал дуу авианы судалгаанд маш гайхамшигтай нээлтvvдийг хийж байна. Єєрєєр хэлбэл дуу авиа бvх орчлон ертєнцийн юмсыг хэлбэржvvлэгч хvчин зvйл, амин сvнс нь юм байна гэдгийг олон баримтаар баталж байгаа. 

Тухайлбал, байгалийн аймаг болгон, хэлбэр бvхэн єєрийн гэсэн дуу авиатай байдаг. Хvн бvр єєрийн гэсэн дуу авиатай. Тэр дуу авиаг тодорхой байдлаар эгшиглvvлэхэд хvн эрчимжиж, сэргэж, амилж байдаг. Аливаа зvйлийн нэрийг мэдэхэд тэр зvйлийг эзэмшиж болдог гэсэн хууль бий. “Тvвдийн талийгаачийн ном”-д энэ тухай дурдсан байгаа.Уншсан хvмvvс санаж байгаа байх. Энэ ямар учиртай гэвэл тухайн хэлбэр зvйлийг амилуулж байгаа дуу авиаг ашиглаж тэр хэлбэрийг эрхшээж болно гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Тvvнийг яаж хэрэглэснээс шалтгаалж тухайн хэлбэрийг бvтээж, сэргээж эсвэл мєхєєж болно. Тэгэхээр агуу шидтэй дуу авианы ид шидийг шинжлэх ухаан эзэмшиж эхэлж байна. Энэ нь хvн тєрєлхтєн сорилтуудыг даваад тодорхой хэмжээнд тєлєвшиж, ариусаж, тарнийн ёсыг хэрэгжvvлж эхлэх мєчлєг эхэлсэний дайвар илрэл юм. Ирээдvйд тарнийн ёс дэлгэрнэ гэсэн бошиг байдаг. Тарнийн ёс дэлгэрнэ гэдэг нь хvн тєрєлхтєн дуу авианы хvчин чадлыг эзэмшихтэй холбоотой зvйл юм. 

-Долооны бурхан одыг монголчууд ямар бэлгэдлээр шvтэж байсан юм бол? 

-Долоон бурхан одны шанаганд оройн дээд нэгдмэл амьдралын цєм оршиж байдаг. Долоон бурхны цєм нь чанадын юм. Долоон бурхан бидэнд харагдаж буй. Тvрvvн хэлсэнчлэн монголчууд vзэгдэх харагдах хэлбэрийг биш хийсвэрлэсэн долоон бурхны мєн чанарыг шvтэж байж. Ухаандаа энэ нь долоон vндсэн єнгє, долоон vндсэн авиа, анхлан vvссэн бvх юм, анхлан vvссэн анхдагч vvсвэрийг шvтэж цай идээнийхээ дээжийг єргєдєг байж л дээ. Долоон бурхны тахилга шvтлэгийн гол утга учир энд байгаа юм. Хvний дvрээр бурхныг шvтдэг ард тvмэн олон байдаг бол эртний монголчууд хийсвэрлэх, хэлбэрээр vл хязгаарлагдах хоосныг шvтэж байжээ. 

-Тэгэхээр монголчууд долоон бурхныг шvтдэг нь их утга учиртай байх нь ээ? 

-Тийм, долоон бурхан гэдэг маань ерєєсєє суурь дуу авиа, хэлбэлзэлvvдийг хэлж байгаа юм. Бvх юмны vндсэнд байгаа анхдагч,амилуулагч хэлбэрvvдийг хэлбэржvvлсэн хамгийн анхдагч суурь шалтгаанууд нь долоон бурхнаар бэлгэдсэн анхдагч дуун авианууд. Тэгэхээр хэлбэрээс шалтгаалахгvй, хоосон чанарын салбарт хамаарагдах дуу, єнгє, авианы анхдагч хvчин зvйлийг шvтдэг ард тvмнийг мунхаг,хоцрогдсон гэж хэлж болохгvй юм.

-Тэгвэл сэтгэлгээний долоон туяа гэдгийг тодорхой тайлбарлахгvй юу? 

- Сэтгэлгээний нэгдvгээр туяа нь хєх туяа. Би сэтгэлгээний долоон типийг тайлбарлаагvй байхдаа танай сонинд “Монголчуудын бие хvний туяа нь нэгдvгээр туяа” гэсэн нийтлэл гаргаж байсан шvv дээ. Монголчуудыг удирддаг туяа бол хєх туяа буюу эр зоригийн туяа. Тєлєєлєл нь Очирваань бурхан. Ийм туяаны vндэстэн маш цєєхєн заяадаг. Байгалийн жам хуулийн дагуу эр зоригийн энергийг эзэмдэж тєрсєн бодгал цєєхєн байх учиртай. Яагаад гэвэл бусад амьтан, бусад зvйлvvдэд оршин тогтнох эрх єгєхгvй ааглачих учраас байгалийн жамаар нэгдvгээр туяаг эрхшээж тєрсєн vндэстэн, бодгал цєєхєн байдаг юм. Туяа гэдэг бол эерэг ч биш, сєрєг ч биш зvгээр л чанарыг харуулж байгаа ухагдахуун. 

Бодь сэтгэлийн єндєрлєгт гараагvй, хайрлан нигvvлсэж мэддэггvй, ухаан нь гэгээрээгvй тєвшинд байгаа хєх туяаны хvн бол мангас гэсэн vг. Харин хєх туяаны жинхэнэ сонгодог илэрхийллийг харуулсан бодгал нь єєрєєсєє татгалзах эр зоригийг гаргаж чаддаг, єєрєєсєє гаргасан эр зоригийн хvчээ аливаа нэгэн vйл ажиллагааг эхнээс нь дуустал єєрийнхєє хvч энергиэр тэтгэж байдаг хvч чадлын уурхай болсон хvн юм уу бодгал байдаг. Бидний энэ сансрын амьдрал маань хєх туяагаар анхлан бvтээгдээд, хєх туяаны галд залгиулж дуусах тавилантай юм. Тэгэхээр эхнээсээ дуустал байдаг туяа бол хєх туяа. Орчлонгийн бvх амьдралын эрчим хvчний vvсвэрийг агуулж байдаг туяа. Хоёрдугаарт нь хайрын туяа буюу улаан ягаан туяа. 

Ийм хайрын туяаны хvмvvс шашны номчид байдаг. Тухайлбал, єрнийн соёл дахь Христ болон одоо бидний хvлээж буй Майдарын гэгээн зэрэг бvх том шашны vvсгэн байгуулагчид байдаг. Хоёрдугаар туяаг мєн хайр мэргэн билгийн туяа гэж нэрлэдэг. Учир нь єєрєєсєє єргєх, єєрєєсєє тастаж єгєх хайрын хариуд нь сансрын мэргэн билгийн сангаас шууд цэвэр мэдлэгийг автоматаар нєхєн єгч байдаг. Тиймээс хайрлах чадвартай хvнд цэвэр мэдлэг, зєн билэг заавал хамт явдаг юм. Энэ туяаны доод vйлчлэлийн тєлєєлєгчид нь мэхлэгчид байдаг. Шашны сєрєг тал нь мунхруулга байдаг шvv дээ. Удаахь нь алтан шар туяа буюу дээд ухамсрын туяа юм. Энэ туяа дор хийсвэрлэх дээд ухаан, синтезлэх ухааныг эзэмшсэн шинжлэх ухааны хамгийн аваргууд тєрдєг. 

Жишээлбэл, Ньютон зэрэг шинжлэх ухааны нээлтvvд хийдэг дээд математикчид, эртний гvн ухааныг vндэслэгчид багтдаг. Дээд туяаны сонгодог тєлєєлєл гэвэл Манзушир бурхан байна. Тэгвэл хайр нигvvслэлийг мэддэггvй, эр зоригийн зарчим хєгжєєгvй гуравдугаар туяаны хvмvvс бол дээд зэргийн наймаачид юм. Бvхнийг мєнгєнд урвуулж сэтгэдэг, бvгдийг зоосны нvхээр хардаг хvмvvс л дээ. Тиймээс энэ туяаны металл нь алт. Єєрєєр хэлбэл гуравдугаар туяа нь мєнгєний туяа. Мєнгє энэ туяаны эрхшээл дор бий болсон. Мєн эл туяанд санхvvгийн сод хvмvvс тєрсєн байдаг. Дєрєвдvгээр туяа бол индиго. “Yнэн” сонины уншигчид сайн мэдэж байгаа, “Монголчуудын сэтгэлийн туяа нь индиго” гэсэн нийтлэлийг би бас хэвлvvлсэн шvv дээ. Энэ туяаг зєрчлийн, гоо сайхны туяа ч гэдэг. Єєрєєр хэлбэл,зєрчлийг туулж, зєрчлийг шийдвэрлэж зохицолд хvрэх туяа юм. Урлаг, спортынхон энэ туяанд тєрсєн байдаг. Эдгээр хvмvvсийн хувийн амьдрал ихээхэн ээдрээтэй, зєрчилтэй байдаг нь энэ туяаны нєлєєлєл юм. 

Туяа болгоны дор сэтгэлгээний аливаа хєдєлгєєн, давалгаанууд vvсч бий болдог. Тухайлбал, нэгдvгээр туяаны хvчин зvйлийн дор улстєрийн хєдєлгєєн, намууд бий болж, улс vндэстэнгvvд vvсчээ. Хоёрдугаар туяаны дор янз бvрийн шашны урсгалууд бий болсон. Гуравдугаар туяаны дор тєрєл бvрийн дээд шинжлэх ухаанууд бvрэлдэж, соён гэгээрлийн vйл хэрэг явагддаг байна.Гуравдугаар туяа туурвилын тєслvvдийг яаж хэрэгжvvлэхийг мэддэг бол гардан хэрэгжvvлэгч буюу материаллагжуулж хэлбэржvvлэгч нь ногоон туяа юм. Дєрєвдvгээр туяаны нєлєєлєл дор соёлын давалгаа бий болдог. Жишээ нь, сэргэн мандлын vеийн бvх цуутай уран бvтээлчид энэ туяанд захирагдаж байжээ. Тавдугаар туяа нь ногоо єнгєтэй бодит ухааны туяа юм. Энэ туяаны дор бодит шинжлэх ухаан vvссэн байдаг. Ер нь хvмvvс дээд, доод, хийсвэрлэх, бодит ухааны ялгааг сайн ойлгох хэрэгтэй. Шинжлэх ухаан бол бодит буюу доод ухааны сонгодог хэлбэр юм. Ногоон туяаны дор байгалийн шинжлэх ухаан vvссэн. Дээд тєлєєллvvд нь прагматик, практикч шинжтэй, судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг эрдэмтэд байдаг бол доод vйлчлэлд хамаарагддаг нь таван сэрэл, мэдрэхvйгээр мэдрээгvйгээ худлаа гэж vздэг явцуу vзэлтэй хvмvvс байдаг. 

Зургаадугаар туяа нь сvсэг бишрэлийн улбар шар туяа. Энэ туяанд их буянч, сvсэг бишрэлтэй хvмvvс тєрдєг. Харин мєн чанарыг бус хэлбэрийг шvтдэг, хэлбэрийг туйлшруулдаг хvмvvс энэ туяанд хамаарагддаг.Одоогийн нийгэм дэх хоцрогдсон хvмvvс бол зургаадугаар туяаныхан юм.Долдугаар туяа нь нил ягаан єнгєтэй эрх чєлєє, тарнийн туяа юм. Хvнд хамгийн таатай, аз завшаантай туяанд тооцогддог. Єдгєє энэ туяа ирж байна. Олон зуун мянганаар тоологдох хугацаанд хvн тєрєлхтєн нил ягаан туяаны vйлчлэлээс таслагдсан юм. Тийм учраас хvн тєрєлхтєн улбар шар туяаны дор, сvсэг бишрэлийн замаар хєгжиж байсан. Єнєєдєр бие даасан танин мэдэхvйн нил ягаан туяа хvрч ирж байна. Энэ туяа муу vйлийн vрийг агшин зуурт ариусган угаадаг ид шидтэй учир хутагт хувилгаад нууц мэдлэгийг хvн тєрєлхтєнд мистериvдийн нууц ёслолоор дамжуулдаг байжээ. Одоо яг энэ цаг vе нь ирж байна. Эрх чєлєєний хєшєє Нью-Йорк хотод нь сvндэрлэн байдаг америкчууд анх эрх чєлєєг тунхагласан улс шvv дээ. Энэ улсын ард тvмний сэтгэл нь нил ягаан туяаны удирдлага дор байдаг. 

-Энэ цаг vед нил ягаан туяаны vйлчлэл ирж байна гэж хэллээ. Ер нь туяаны vйлчлэл ямар цикл мєчлєгєєр ирдэг юм бэ? 

-Нил ягаан туяа хvн тєрєлхтєнд 2000 орчим жил vйлчлэх юм. Yйлчлэх хугацаа нь хvчирхэгжиж байгаа vед хvн тєрєлхтєн, монголын ард тvмэн оршиж байна. Мянган жил хэртэй оргилдоо хvрч, дараахь мянган жилд буурах юм. Тийм учраас хvмvvн бид энэ тєрлєє ашиглаад хvнд vйлийн vрийн гав дєнгєнєєсєє салах аз завшааныг ашиглаасай. Нил ягаан туяа ухамсрыг маш баттай тэлдэг. Туяаны vйлчлэл буурч байгаа vед тєрвєл ихээхэн муу юм байна л даа. Дараагийн тєрєлдєє тєрєхдєє ховор завшаанаа ашиглаж чадаагvй учир тєрєл буурах аюул бий. Аз завшаан мєнхєд vргэлжилдэггvй, тодорхой цикл мєчлєгтэй байдаг учраас энэ л тєрєлдєє энэ туяаг ашиглаач ээ гэж хvмvvст би уриалаад байгаа юм. 

-Хvн бvхэн єєрийн туяатай байдаг уу? 

-Хvн болгон сэтгэлийн болоод биеийн туяатай байдаг. Сэтгэлийн туяаны vйлчлэлээ мэдэрч байгаа, єндєр тєвшинд хvрсэн хvн хоёр туяагаар удирдуулна. Харин энэ тєвшинд хvрээгvй хvн зєвхєн хувь хvний туяаны vйлчлэлийг л мэдэрдэг.

-Туяагаа яаж мэдэх вэ? 

-Єєртэйгєє л сайн ажиллах хэрэгтэй. Єєрийгєє танин мэдэж, бясалгал хийж, ухамсраа хvчтэй тэлэхийн тулд уншиж судалж, єєрийгєє л хєгжvvлэх хэрэгтэй дээ. 

-Хvмvvс долоон туяаны vйлчлэлээр л ялгарч байдаг уу? 

-Сэтгэлгээний долоон тип, долоон туяанд л хvмvvсийн сэтгэлгээ хуваагдаж, энэ долоон туяагаар хvмvvс задран ялгарч байдаг. Хvмvvсийн сэтгэлгээ эмх замбараагvй байдаг биш юм байна. Тогтсон бvлгvvдэд хуваагдаж, харъяалагдаж байдаг. Орчлон ертєнц єєрєє ч эмх замбараагvй биш маш тодорхой, зохион байгуулалт, эмх цэгц, эрэмбэтэй байдаг. 

-Дууны долгионы нууцыг шинжлэх ухаан тайлж эхэлж байгааг тvрvvн ярьсан. Тvvний далд нууцлал чухам юунд оршиж байгаа юм бол? 

- Дууны долгион, тарнийн хvч, нил ягаан туяаны vйлчлэл зэргийг эртнээс маш их нууцалж иржээ. Яагаад гэвэл хар домд хамгийн тvрvvн ашиглаж, хvний оюун санаа тєдийлєн бэлтгэгдээгvй, ариусаагvй байсан vед гамшиг єдєєж болох байсан. Одоо ч хар домд хэрэглэж байгаа тохиолдлууд бий. Гэлээ гэхдээ хvн тєрєлхтний тавны гурав нь ариусаж гэгээрэх шавийн замд орсон учраас харьцангуй хєнєєл багатайгаар хэрэглэх болов уу гэсэн vндэслэлээр хvн тєрєлхтєнд энэ нууцлалыг шамбалын орноос єгч байгаа юм. Энэ ид шидийн нууцуудыг хvн тєрєлхтєнд цацаад байх нь зєв vv, буруу юу гэдэг тал дээр махатма багш нар хvртэл, иерархи хvртэл хуваагдмал байдаг. Нэг талаас эртэднэ, хvмvvс хараахан гэгээрээ¬гvй сул дорой байгаа учраас буруу¬гаар ашиглаад єєрсдийгєє, гарагийг сєнєєнє гэсэн vзэлтэй махатма нар байхад нєгєє талд нь хvн тєрєлхтний зvрх сэтгэл цаанаа эрvvл байгаа, зvрх сэтгэл нь хvчтэй байгаа энэ сорилт дундаас єєрєє єєрсдийгєє авраад гараад ирнэ гэж итгэж найдаж байгаа махатма нар байна. 

-Єнєєдрийн энэ цаг vед дутуу мэдлэг маш их хорлол болж байгааг Та онцолж байсан. Ингэж vзэх болсон шалтгаанаа тайлбарлахгvй юу? 

-Дутуу мэдлэгээс мунхагийн харанхуй хамаагvй дээр л дээ. Гэтэл єнєєдєр мунхагийн харанхуй биш дутуу мэдлэг эзэмшсэн хvмvvс хvн тєрєлхтнийг уруудуулж дорой¬туулахад ихээхэн нєлєєлж байна. Хvн тєрєлхтєн урьдынх шигээ мунхагийн харанхуйд биш бурхан, сvнс гэсэн зvйлvvдэд эргэлзээгvй итгэдэг болсон. Харамсалтай нь, зарим нэгэн дутуу мэдлэгээ туйлшруулж, мэдэж байгаа зvйлээ нэг их том зvйл гэж бодоод тєєрєлдєх аюул байна. Дутуу мэдлэгийн хамгийн гол уршиг нь тєєрєлдєж самуурах. Гэтэл тєєрєлдєл самуурлын хvчийг ашиглаж тэрс буруу vзлvvд ихээр дэлгэрэх цикл ирсэн. Дутуу мэдлэг хvнийг тайвшруулж, сэтгэл ханахад хvргэдэг. 

-Та эхний ярилцлагадаа эзотерикийн ухааныг Монголд дэлгэрvvлэх нь миний vvрэг гэж байсан. Энэ хугацаанд олон ном орчуулан гаргаж, лекц уншиж байгааг монголчууддаа эзотерикийн мэдлэг олгож буй зорилго гэж ойлгож болох уу? 

-Тийм ээ, ард тvмнээ соён гэгээрvvлэхэд єєрийн єчvvхэн хувийг єргєхсєн гээд л явж байна. Гэхдээ vvнийг маш их далайцтай, эрчимтэйгээр нэлхийтэл хийдэг зvйл биш, дусал дуслаар єгдєг зvйл. Харин би дуслаар биш заримдаа дэндvv их єгчих гээд байх шиг. Хvмvvс боловсорч амжаагvй байхад нь дэндvv их юм єгнє гэдэг бол тэр хvмvvсийн эгог нь ихэсгэх, бардамнах гэх мэтчилэн сєрєг талуудыг vvсгэдэг. Дээр хэлсэнчлэн дутуу мэдлэг гэдэг ямар балагтай билээ, дутуу мэдсэн зvйлээ цааш нь дэмий балай донгосч хvмvvсийг хорлох гэхчилэн сєрєг vр дагавруудыг зєндєє л vvсгэж байгаа болохоор аль болох бага байлгахын тулд дуслаар хvргэх ёстой гэдгийг би улам бvр ойлгож байгаа. 

-Таны байгуулсан Далд ухаан судлалын тєв ямар vйл ажиллагаа явуулдаг талаар сонирхуулахгvй юу? 

-Yйл ажиллагаагаа идэвхтэй явуулаад хагас жил болж байна. Энэ хугацаанд дєрвєн ном гаргалаа. Мєн цуврал лекц тогтмол явуулдаг. Далд ухаан судлалын тєвийн шавь нар болсон цєм бvрэлдэхvvн хэсэг хvмvvс байдаг. Эдгээр хvмvvс маань тэргэл сарны бясалгалыг сар тутам явуулж, бvлгийн бясалгал хийдэг. Одоогийн тєвшинд бид соён гэгээрvvлэх ажлыг л хийж байна. Олон мєрєєдєл бий. Бидний зорилго бол хvмvvсийн аура дээр судалгаа хийдэг институттэй болох. Хамгийн гол нь бидний хvрээнд энэ судалгаа хийхэд туслах увидастай хvн бий.

-Аурагаа мэдэх нь хvнд ямар тустай вэ? 

-Олон талын ашиг тустай. Тухайлбал, єєрийнхєє аурыг эрvvл, эрvvл биш байгааг, єєрийнхєє оюун санаа, сvнсний хєгжил ямар тєвшинд байгааг мэдэх зэрэг олон мэдээллийг авч болно. 

-Тэгвэл єнєєдрийн донсолгоотой нийгэмд ч бас хэрэгтэй байх. Ер нь аурагаараа дамжуулан бусдад, нийгэмд нєлєєлєх боломж байдаг уу? 

-Хvн болгон бусдад нєлєєлж амьдардаг шvv дээ. Жирийн нэгэн хvний vг хvртэл хvний био оронд нєлєєлєх салитон долгион юм. Хvнээс гарсан vг хvнийг vхvvлэх эсвэл амьдруулах ид шидтэй нь зvгээр л Эзопийн vлгэр гэж бид бодож байсан бол одоо шинжлэх ухаан нэгэнт нотолжээ. Yгийн хvч асар их нєлєєлєлтэй. Хvнээс гарч буй vг тэр хvний аурын бvрэлдэхvvнийг хадгалсан долгион байдаг. Бусдад нєлєєлєлгvй амьдардаг хvн гэж байдаггvй. Тийм болохоор аурын хvч чадал хэчнээн их байх тусам бусдад заавал нєлєєлнє. Тэрчлэн бvлэг хvмvvсийн эрvvл аурын хvчин зvйл нийгмийг эрvvлжvvлэгч нєлєєлєлтэй. Энэ бол шинжлэх ухааны баримт. Ямарваа бясалгал хийж байгаа тєвvvд маань нийгмийн энэ донсолгоотой цаг vед ийм нэгэн гэрлийн тєв, амар амгалангийн тєв, гэгээрлийн тєв байгаасай гэж би хvсдэг. Yvний тєлєє ажиллаасай гэж уриалмаар байна. Харамсалтай нь, манай улстєр гэгээн ухаанд биш хvсэл шуналд хєтлєгдєж байгаа. Сонгуульд нэрээ дэвшvvлж байгаа хvмvvсийн ихэнх нь гаднаа их сайн сайхан концепцvvдийг нийгмийн тєлєє гэж дэвшvvлдэг ч доторх санаа нь хувийнхаа хvсэл шуналыг гvйцэлдvvлэх зорилготой нь гарч ирээд байгаа, єнєєг хvртэл. Тийм учраас л улс орны байдал одоо болтол тогтворгvй, улстєрийн амьдрал ч тогтворгvй байна шvv дээ. Тэгэхээр гэгээн ухаанд хєтлєгдсєн улстєрчид гараасай гэж би хvсч явдаг. 

-Ойрын vед ямар номон дээр ажиллаж байна? 

-Гэвш Галсанжамцын Лондонд хэвлvvлсэн “Зvрхэн эрдэнэ” хэмээх бясалгалын ном хэвлэгдэнэ. Мєн ноднин хэвлvvлэх гээд амжаагvй дорнын гэрлэлтийн зурхай болон Агни йогын цуврал болох “Зах хязгааргvй зvрх” гэдэг номуудыг бэлэн болгоод байна, ойрын хугацаанд хэвлэлтээс гарах байх аа. 

-Сvvлийн асуултыг Танд нээлттэй vлдээе? 

- Монголчууд хvйтэн хєх туяагаар удирдуулдаг ард тvмэн. Бие биетэйгээ харьцаж байгаа харил¬цаанаас харахад л хvйтэндvv хvмvvс болох нь мэдрэгддэг. Бие биеэ хайрлах халуун дулаан сэтгэл байхгvйгээс, сэтгэлийн цєлжилтєєс болоод газар нутаг нь хvртэл цєлжиж байна гэж ємнє нь хэлж байснаа дахин давтаж хэлье. Байгаль орчин, бие биедээ ханддаг хvйтэн цэвдэг сэтгэлээсээ болоод бид цыганууд шиг, еврейчvvд шиг эх нутагтаа гишгих газаргvй болж мэдэхээр байна шvv. Бие биенээ хайрладаггvй ард тvмэн нэг л мэдэхэд харь vндэстэнд эзлэгдэх цаг ирдэг. Энэ бvхнээс яаж аврагдах вэ гэвэл бие биенийгээ хайрлаж л аврагдана. Хайр нь vг тєдий биш. Бид хайр гэдгийг эр эмийн хайр тєдийхнєєр ойлгоод байдаг. Авахаа л мэдэхээс хайр нь бусдад єгєх єглєг, єєрєєс цацардаг гэрэл, халуун дулаан сэтгэл юм гэдгийг орхигдуулдаг дутагдал монголчуудад давамгайлж байна. ДОХ гэдэг євчин одоо дэлгэрч байгаа нь хайрын хомсдолоос vvсдэг євчин гэж би хэлмээр байна. Хvн бусдыг хайрлах сэтгэл багасаад ирэхээрээ ДОХ, тэр атугай хамрын ханиад хvртэл тусах нь илvv болдог гэж байгаа. Монголчуудад хайрын мэдрэмж бие махбодид ямар био химийн эерэг нєлєєлєл vvсгэдгийг эмч нар хэлж єгєхгvй байгаа учраас би мэдэмхийрээд хэлж єгье гэж бодлоо л доо.

Хvнд хайрын мэдрэмж тєрєхєд бие махбодид нь дархлааны эсрэг биетvvд vvсдэг юм байна. Тодруулбал, иммуноглобулин хэмээх дархлааны эсрэг биет шvлсэнд vvсдэг нь туршилтаар тогтоогджээ. Хvн болгоныг хайрлаж явдаг, хvнтэй эвсэг найрсаг, атаархал бухимдал, бусдыг vзэн ядах сэтгэлээс чєлєєтэй, хайрын мэдрэмжээр хєглєгдсєн хvний цусанд аз жаргалын гормон болон дархлааны эсрэг биетvvд илvv их байдаг байна. Тиймээс хайр хvнийг ямар их эрvvлжvvлэх нєлєєтэйг барууны эрдэмтэд ярьдаг болжээ. Хайр бол хvнийг эрvvл байлгадаг суурь хvчин зvйл. Тэр байтугай хvнд гараа зєєлхєєн хvргэхэд хайр дамжиж, бие махбодид эерэг нєлєєлєл бий болдог аж. Мєн нєхєрсгєєр нэгнээ тэврэхэд л євчин эсэргvvцэх дархлааны эсрэг биетvvд vvсдэг байна. Надад нэг эрэгтэй хvн хэлж байсан л даа. Гэр бvлийнхээ амьдралд сэтгэл дундуур байдаг эмэгтэйчvvд улстєрийн амьдралд их ордог гэнэ ээ. Надад ч ингэж харагдсан.

Эмэгтэйчvvд маань манлайлагч, дайчин, идэвхтэй байлгvй яахав. Гэхдээ эрчvvдийн дууриамал болох гэж ядаж явахын оронд зvгээр л хайрын эзэн байгаач ээ. Бусдад єгдєг хайраа битгий харамлаач ээ. Хайрын эзэн байж єєрийгєє ойлгоод, гэр бvлдээ халуун дулааныг нэвтрvvлээд эхэлмэгц нийгмийн амьдрал аяндаа амар амгалан болоод эхэлнэ. Улстєрд орж амьдралыг сайхан болгох гээд хэрэггvй юм гэдгийг л эмэгтэйчvvддээ хэлмээр байна. Улстєрд ордог эмэгтэйчvvд тусдаа бий. Индира Ганди шиг, Тетчер шиг, ардчилсан намын Хулан шиг, МАХН-ын Ганди шиг тємєр хатагтай нар цаанаасаа заяаж тєрдєг юм. Ийм хvvхнvvд эрчvvдтэй ана мана vзэлцсэн ч эмэгтэй чанараа хадгалж чаддаг тусгай хvмvvс. Эмэгтэй хvн болгон тэднийг дууриах гэвэл нийгмийн амьдрал тэр чигээрээ хахир хатуу болоод, бvх юм сvйрэх гээд, гэр бvл нурах гээд байна шvv дээ. Гэр бvлээ хамгаалах нь л ашигтай болохоос єєр юугаа хамгаалах гэж улстєр рvv гvйгээд байгаа юм, манай эмэгтэйчvvд. Энэ байдлыг нь би ойлгодоггvй юм аа.

Л.Эрдэнэмаа

дугаар 043

Thursday, July 7, 2016

Солонгын 7 өнгө


Хамгийн анх Исаак Ньютон цагаан гэрлийг призм ашиглан задалж цагаан гэрэл бол дан өнгийн гэрэл биш долоон өнгийн холимог болохыг тогтоосон. Хүний нүд 400-700нм долгионы урттай гэрлийг мэдрэх чадвартай.

"Хүн болгон өөрөөсөө өнгө гэрлийн эрчим хүч цацруулах төрөлхийн чанартай. Тэр чадвар хүн болгонд тэгш заяасан байдаг. Яагаад хар, бор, шар, цагаан арьстны төрхтөн байдаг гэж бодож байна? Мэдээж энэ бол байгаль дээрх өнгө алаг цэцэгстэй ижил бурхны бэлэг. Тийм учраас байгаль ээжийн бэлэгт баярлагтун" :)

Солонгын 7 өнгө бие махбодыг сэргээх, үйл ажиллагааг хэвийн болгох нөлөөтэй учраас хүний биеийн долоон энерги хэмээн үздэг. Энэ нь физик утгаар тайлсан тодорхойлолт.

Манай нарны аймгийн гэрлийн үзэгдэл бүрийг тус тусад нь авч үзвэл өөр өөрийн гэсэн эрчим хүчний долгойныг агуулдаг. Хүний гэрлэн бүрхүүл цэцэг дэлбээлэх мэт гэрлийн үзэгдэлд өнгө алаглан харагддаг.

Гэвч бидний мэдрэмж тэдгээр гэрлийн үзэгдэл бүрийг нарийн ялган шүүж үл чаддаг.

Аура эрчим хүч матери-бодгалийн үзэгдэх үзэмжийг илэрхийлдэггүй.
07.07.16


Одоо, өнгөрсөн, ирээдүй гэсэн гурван цаг дээр бид сэтгэж бодож аж төрдөг


"А.Эйнштейны онолоор бол бид хөгжлийн өндөр түвшинд хүрснээр материйг гэрэлд, гэрлийг буцаагаад материд хувиргах бололцоотой болдог байна. Чухамдаа энергийн энэхүү хуулийг бие дээрээ хэрэгжүүлсэн хүнийг гэгээрсэн хүн, энэхүү үйл явцыг гэгээрэл гэнэ. Өдгөө цагт бид гурван хэмжээст сэтгэлгээний дотор гурван хэмжээст ертөнцөд амьдарч, сэтгэж байдаг. Одоо, өнгөрсөн, ирээдүй гэсэн гурван цаг дээр бид сэтгэж бодож аж төрдөг гэсэн үг. Бидний амьдрал ч энэ гурван цагтай шууд хамааралтай. Хүн өөрөө эдгээр гурван цагийн бүтээгдэхүүн юм. Энергийн хуулийг бие дээрээ хэрэгжүүлсэн хүн гэдэг маань юу болох вэ гэвэл энэ гурван хэмжээст сэтгэлгээнээс цааш нэвтрэн гарч чадсан гэсэн үг юм. Сансрын олон хэмжээс уруу нэвтрээд гарахлаар ертөнцийн буюу физик вакуумд орж байгаа хэрэг юм. Энэ вакуумд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг нэг дор оршиж байдаг аж" гэжээ.

Thursday, May 19, 2016

I thinking of Human Evolve and the whole Evolution.


I thinking of Human Evolve and the whole Evolution. We will encounter soon many dismiss or another origin about get from the Future. On the one hand, our research' methods must be change in time laps. The Paleoanthropology is pretty perfect study and the branch of Human Evolution but some of them could not proves some facts. For examples: The Nebraska Men's tooth was in fact belong to a wild pig so on many of great fossils of evolution's evidences are sometimes failed one by one. Include The Neandertall men was advanced as evidence in 1856, soon that evidence was dismissed in 1960. The Piltdown men same as dismissed in 1912-till 1953 etc.


19.05.16