Wednesday, August 31, 2016

“Хүн төрөлхтний түүхэн хөгжил хамгийн урт удаан үргэлжилсэн үе бол “Чулуун зэвсгийн эрин” үе юм.

“Хүн төрөлхтний түүхэн хөгжил хамгийн урт удаан үргэлжилсэн үе бол “Чулуун зэвсгийн эрин” үе юм. Энэ үед эртний хүмүүсийн анхны бэлгэдэл зүй ухамсар, сэтгэхүйн нийлэгжих үйл явцын үр дүнд шинэ зүйлийг сэтгэхүйн баримжаа гоо зүйн суурь дээр хөгжиж байв”. Байгалийн унаган байдал нь хэзээнээс хүмүүсийн гоо зүйн мэдрэмжийг өдөөж байсан боловч хүнд адгуус амьтны дүр төрх, байр байдлыг ахуйн хэрэгцээний шаардлагаар танин мэдэх тэмүүлэл нь амьдралыг ухаарах зорилготой давхар сүлэлдэж байв. Тодруулбал: Эртний хүмүүс агуйн хана туурга дээр эрээчиж, сараачих дүрсийг хий хоосон зүйлээс ургуулж бүтээгүй ба харин дүрслэн зурах тэдгээр нь гоо зүй болоод хүрээлэн буй орчныг илүү нарийн танин мэдэх зөн билгийн шинжтэй байв. Эл бүгдийн үр дүнд нь овгийн байгууллын үеийн сүсэг бишрэлийн хэлбэрүүд үүс ч бий болсныг өлхөн харж болно.

Эртний Pliestocene эрин 1.5-1 сая жил, Африк ази ба Европод байсан hominin–уудын тархи нь илүү хөгжсөнөөр сайтар боловсруулсан чулуун зэвсэг хийж байжээ. Энэхүү үйлдвэрлэл нь хүн судлалын ангилал зүйд шинэ homo-г багтаах хүрэлцэхүйц их үнэ цэнэтэй олдвор болсон юм. Homo erectus бий болсноор хүний өвөг цэх босоо явж алхдагийг нээсэн явдлаараа үнэ цэнэтэй.


Хүний анатомын ерөнхий хэлвэр хувьслын явцад алгуур өөрчлөгдсөөр байжээ. Энэ зурагт дүрсэлсэн хүн бодгалын гурван араг яснуудын голынх нь Австралопитек Афаренсис харин зүүн талд буй нь Хомо Еректус, баруун гар талынх нь Хомо Сапиенс буюу өөрөөр хэлбэл Орчин үеийн хүн. Хомо Еректус, Орчин үеийн хүн хоёр нь Австралопитек Афаренсис-аас илэрхий өндөр. Тэдний толгойн хэмжээ нь Орчин үеийн хүнээс илт ялгаатай харагдаж байна. Учир нь Орчин үеийн хүмүүс хөгжлийн хувьд өнөө цагийн хэв шинжийг илэрхийлж байхад Хомо Еректусын тархины нүүрний хэсэг нилээд ялгаатай харагдаж байна. 

Сонирхуулхад Афарын хүн (LUCY) нь сүүлийн үеийн судалгаагаар модноос унаж бэртэн улмаар насан эцэслэсэн гэх шум сонсогдоод байгаа.

08.31.16

No comments:

Post a Comment