Wednesday, September 7, 2016

Үлэмж биет Нефилимчүүд үнэхээр байсан болоод ийм том хөлний ул мөр үлдээсэн гэж үү?.



Үлэмж биет Нефилимчүүд үнэхээр байсан болоод ийм том хөлний ул мөр үлдээсэн гэж үү?. Эрт цагийн баатарлаг, дайнч тэнгэрийн орны эрс газрын бүсгүйчүүдтэй сууж байсныг батлах л үлдэх шив. Хуучин гэрээ болон адармаатай маш олон судар бичгүүдэд дурдах үлгэр, домгийн аварга биетнүүдийн үйлс хэргийн талаар барим тавим өгүүлэх нь бий. Гэхдээ домог бол домог. Харин энэхүү зураг дээрх эргэлзээтэй этгээд хачин дурсгалыг баруун өмнөд Хятадаас олсон гэнэ. Ийм ер бусын forbidden Archaeological object-уудын талаарх маш олон тооны баримтууд цахимаар зөндөө л байна. Алийг нь үнэн, хэн нь худал залаад байгааг итгэхэд бэрх. Доорх холбоосоор ороод сонирхолтой бичлэгүүдийг үзнэ үү. 290-200 сая жилийн тэртээх хурдас, чулуулаг дээр орчин үеийн хүнийх шиг тавхайн мөрны тамга хээв нэг харагдана. Хүн гэдэг амьтан хэлбэр дүрсээ олох гэж Рамапитек хэмээх доод мичин төрлөөс хөгжихдөө даруй 6 сая жилийг зүсэн бүрийн хэлбэрт шилжиж өдгөөг хүрсэн. 6 сая жил бол 290 сая жилийн хажууд бол маш ахар хугацаа юм шүү дээ. Чухам энэ баримт, тоонд итгэх юм бол орчин үеийн ШУ-ны судалгаанд дахин нэг боть нэмэх нь дамжиггүй. Чингэхлээр "Туйлын үнэн байхгүй ээ" гэж дахин бодлоо.
09.07.16

No comments:

Post a Comment