Tuesday, April 25, 2017

ӨӨРӨӨ ӨӨРТЭЙГӨӨ НҮҮР ТУЛАХ ЕРТӨНЦ

No automatic alt text available.

ӨӨРӨӨ ӨӨРТЭЙГӨӨ НҮҮР ТУЛАХ ЕРТӨНЦ

Голографи ертөнцөд хүн бүр бүх зүйлийг толин тусгалын өнцгөөс хардаг. Энэ ч утгаараа тэрхүү нэр мэдэх матери хийгээд бүхийл эд зүйлс ижил тусгалын дагуу шинж чанараа агуулсаар байдаг. Хэрвээ та өөрийгөө толинд үргэлж тольддог бол та өөрөө өөрийнхөө үйл явцын нөхцөлд шууд холбогдож байна гэсэн үг. Нөгөөтээгүүр бас нэгэн өөр ертөнцийн этгээдтэй танилцаж цаашлан хэвлүүхэн яриа өрнүүлж байна аа хэмээн хошигнож болно. Энэхүү төлөвт та орших үед, сэтгэл санааны хувьд тодорхой хэмжээний сэргэг байдалд орох боломж бүрддэг. Цаанадаж та өөрийнхөө нууцлаг сүүдэрт буй зүйлсийг шууд тунгалаг байдлаар нээж харж чадах юм.
Image may contain: one or more people, people standing and outdoor
Та өөрт байгаа үзэл бодлын нууцлаг зүйлсийг нээн илрүүлэх замаар өөртөө маш олон боломжоор хангагддаг. Чингэхлээр ямар гэгчийн тайлагдашгүй зүйлс хувьд эргэлт болон ирэх вэ? Мэдээж, Сэтгэл зүйн муу чанараас өөрийгөө хамгаалах зан чанар хамгийн түрүүнд тусгалаа олдог. Ингэснээр та аливаа асуудалд зоригтой хандаж өөрийн дотоод дуу хоолойг сонсож чаддаг болно... Хэрвээ та өөрийнхөө хувьд муу чанарыг танин мэдэж улмаар түүнээсээ гарахыг тэмүүлэх аваас та толин тусгалын хүрээнд өөрийн дотоод мөн чанарыг олжээ гэсэн үг. Таны хувьд үл ойлголцох тэрхүү сэтгэл зүйн атгаг муу дотоод дуу хоолой нь энэ үед бүрэн цэвэрлэгдэх бөгөөд чухам тэр агшинд та ухамсрын түвшинд байгалийн чинагуух хэмнэлд холбогдон улмаар зүй тогтлын дагуу тэнцвэрт байдлыг ханган урагшлах болно.

Image may contain: 1 person

04.26.17



Sunday, January 1, 2017

Зигмунд Фрейд: Бид найз нөхдөө санамсаргүй сонгодоггүй, бидний далд ухамсарт оршин байгаа хэн нэгнийг сонгодог,



Зигмунд Фрейд гэх хүний нэрийг сонссон хүн олон биз. Сэтгэл зүйч, сэтгэл судлаач, секс судлаач ч гэж бас ярьдаг. Зигмунд Фрейд буюу Сигизмунд Шломо Фрейд 1856 оны тавдугаар сарын 6-нд тухайн үеийн Австрийн эзэнт улсад харъяалагдаж байсан Фрейберг хотноо төрсөн. Тухайн үедээ ердөө 4000 гаруй оршин суугчтай жижигхэн энэ хот одоо Чехийн газар нутагт харъяалагддаг.
Зигмунд Фрейдийн хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд нь орчин цагийн сэтгэл судлал, анагаах ухаан, нийгэм судлал, антрополог, уран зохиол, урлагт ихээхэн хувь нэмэр оруулсан гэж үнэлдэг. Хүний тархи хэрхэн сэтгэдэг тухай түүний тайлбар, зүүдний тайлал, чөлөөтэй сэтгэх нь эмчилгээний арга зүй мөн зэрэг судалгаа шинжилгээний ажлуудыг нь тухайн үеийн эрдэмтэд ихэд шүүмжлэн хүлээн авч, Зигмунд Фрейдийг хүний сэтгэл зүйгээр тоглогч, залилан мэхлэгч мэтээр ярьдаг байжээ.

83 насандаа таалал төгссөн Зигмунд амьдралынхаа туршид маш их бүтээл туурвисан. Түүний бүтээлийг цуглуулан 24 боть болгон хэвлэсэн байдаг.

Зигмунд Фрейдийн тайлбал, эшлэлүүд одоо ч сонирхол татсаар байгаа. Түүний дараах эшлэлүүдийг уншаад та өөрийгөө, бас ойр тойрныхоо хэн нэгийг олж харах болно.

Хүн гаднаасаа хэчнээн төгс харагдана, тэр чинээгээр дотроо тийм хэмжээний чөтгөрийг агуулна,

Бид найз нөхдөө санамсаргүй сонгодоггүй, бидний далд ухамсарт оршин байгаа хэн нэгнийг сонгодог,

Хүчээр дарсан сэтгэл хөдлөл хаа нэг тийш алга болдоггүй. Зөвхөн тэр сэтгэл хөдлөлийг хүчээр амыг нь барьж байгаа хэрэг. Нуугдсан сэтгэл хөдлөл биднийг дотроос удирдаж, нөлөөлсөөр байдаг,

Дэлхий ертөнцийг анх бий болгох үед хүнийг аз жаргалтай байлгана гэсэн зорилго байгаагүй,

Бид дэлхийд ганцаараа ирж, ганцаараа буцдаг,

Олон бүсгүйг хайрладаг нэгнийг эмэгтэйчүүд таньдаг, харин ганц эмэгтэйг хайрладаг нэгнийг хайр таньдаг,

Чи эрч хүч, итгэлтэй байдлыг гаднаас хайгаад хэрэггүй, зөвхөн дотроосоо л хай. Тэд тэнд үргэлж байсан, байх ч болно,

Ихэнх хүн үнэн хэрэгтээ эрх чөлөөг хүсдэггүй, яагаад гэвэл эрх чөлөө тэдэнд хариуцлагыг давхар ногдуулдаг, харин ихэнх хүн хариуцлагаас айдаг,

Завгүй хүн дээр завтай, ажилгүй зочид бараг ирдэггүй, буцалж байгаа усан дээгүүр ялаа нисдэггүйтэй адил,

Дундад зууны үед намайг гал дээр шатаах байсан биз, одоо харин зөвхөн миний номыг шатааж байна,

Зарим үед тамхи гэдэг зүгээр л тамхи байдаг,

Хайр дурлал, ажил хоёр бол хүний амьдралын хоёр туйл юм,

Атаархал бол сүйтгэгч хүчтэй,

Хүн алдаанаас ангид байж чадахгүй, гэхдээ нь энэ бидэнд бусдыг дооглон инээх боломжийг олгодог,

Өвчин тусах, өвчнөө үл тоох шиг үнэ цэнэтэй тусах зүйл үгүй, бас тэнэглэл

Хүмүүс хэзээ ч үнэнийг мэдэхийн төлөө улайрдаггүй, тэд төөрөгдлийг шаардаж байдаг, харин бид төөрөгдлөөс ангид амьдарч чадахгүй,

Огт сексгүй амьдрахыг бэлгийн гажиг гэж хэлж болно, бусад нь зөвхөн сонирхлын асуудал юм,

Уурласан нэгэн рүүгээ чулуу шидэлгүй хараал урсгасан хүн шинэ соёл иргэншлийг үндэслэгч байсан,

Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх явдал,

Хүн болгонд бусдад хэлэх битгий хэл, өөрөө хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй хүсэл байдаг,

Хэзээ ч хүрч чадахгүй, авч чадахгүй зүйлээ дээдлэн үнэлж, хүсэх нь хүний мөн чанар,

Чи өөрийгөө харьцуулж чадах ганц хүн нь өнгөрсөн цаг хугацааны чи, харин ямар хүн баймаар байгаа чинь одоо байгаа чи,

Хүн хэзээ ч юунаас ч татгалздаггүй, зүгээр ч нэг таашаалаа нөгөөгөөр сольж байдаг,

Таны хувь хүний цар хэмжээ таныг тайван байдлаас гаргаж чадах асуудлын цар хэмжээнээс хамаарна.

А.ШАРАВ

Monday, December 12, 2016

Монголын эзотерик академийн тэргүүн, Ломоносовын нэрэмжит Мосвагийн их сургуулийн философийн ангийг төгссөн энэ эмэгтэй "Монголын хүүхэд залуус даяарчлалын золиос болох учиргүй" сэдэвт шинжлэх ухаанч, сонирхолтой, заавал үзүүштэй 99 минутын ярилцлагыг өгсөн юм.


1990 онд манай руу Америк загварын ардчилалын салхи үлээж эхлэхтэй зэрэг сэвэлзсэн бас нэгэн хар салхи нь мэдээллийн дайных байжээ. Ердөө 26-хан жилийн дотор энэхүү мэдээллийн дайны аймшигт талбар болсон манай үндэстний оюун санааны ертөнц танигдахын аргагүй эвдэрч, сүйдэж, эрэмдэглэгдэж, ард түмний ухамсар, ёс суртахуунд түнэр харанхуй ноёлох болсон юм. 

Дэлхий ертөнцийг атгаж байгаа Еврей голдуу хэдхэн гэр бүлийн зохиосон энэхүү дайнд монголчууд үнэхээр хөнгөн зууш байжээ. Чи эрх чөлөөтэй болсон, гарч архи уу, хүссэнээрээ тамхи тат, зодоон хий, садар самуун зугаа цэнгэл бол ердөө чөлөөт байдал шүү дээ,бэлгийн цөөнх, ижил хүйстэн, үр хөндөлт бол байдаг л зүйл, та нарын үнэт зүйл бол өв соёл, түүх, уламжлал биш "Иргэн бүр баян байх явдал". Тиймээс Ардчилсан монголын үнэт зүйл нь эд хөрөнгө, алт мөнгө, хэн түрүүлж авч чадна түүний аз, бусдын хохь хэмээн эхэлсэн энэ дайны хамгийн том зэвсэг нь хэвлэл мэдээлэл байсныг "Бага хуралдай" эрдмийн чуулган №221-д оролцсон эрдэмтэн Сома цохон хэллээ.

Монголын эзотерик академийн тэргүүн, Ломоносовын нэрэмжит Мосвагийн их сургуулийн философийн ангийг төгссөн энэ эмэгтэй "Монголын хүүхэд залуус даяарчлалын золиос болох учиргүй" сэдэвт шинжлэх ухаанч, сонирхолтой, заавал үзүүштэй 99 минутын ярилцлагыг өгсөн юм.

Монголын олон телевизүүд мэдээллээр ард түмнийг нь хордуулах дайнд түүхэн үүрэг гүйцэтгэж, өнөөгийн түнэр харанхуй ноёлсон оюуны ертөнцийг бий болгосон хэмээн ярив. Цахим ертөнцийн боол болсон залуус зөвхөн клипэн мэдээллийг л хүлээж авах бяцхан тархитай болон жижгэрч, ёс суртахуунт хүн үзээд шууд өвчилж ч магадгүй элдэв гаж, аймшигт видео дүрсийг мэлмий, сэтгэл рүүгээ зайгүй шингээж суугаа дайны хамгийн өрөвдэлтэй хохирогчид гэдгийг Н.Сома эрдэмтний илэн далангүй ярианаас хүлээн аваарай. Эрх чөлөө нэрийн дор сэтгэл мэдрэлийн өвчтэй маш олон хүмүүс нийгэмд чөлөөтэй хөлхөж, тэр ч бүү хэл орой бүр зурагтаар элдвийн юм ярьж ард түмнийг оюун санааг хордуулж буйг ч энэхүү ярилцлагын үеэр дурдав.



Sunday, November 20, 2016

Бясалгал нь хүний дотор орших нарийн энергийн системийг сэргээдэг.


Бясалгал нь хүний дотор орших нарийн энергийн системийг сэргээдэг. Энэ нарийн энергийн систем нь хүн төрөлхтөн үүсэн бүрэлдэн бий болхоос эхлэн хүний хөгжлийн явцад бий болсон зүйл юм. Энэ бол хүний дотор орших нарийн энергийг зохицуулдаг энергэн систем - бүтэц юм. Хүний сэтгэл, бие махбодь, оюун санааны байдлуудыг хариуцдаг. Гэхдээ энэ систем нь хүний сэтгэлийн болон сүнсэн бүтэцтэй илүү их холбоотой. Энэ систем нь 3 н энергийн шугам буюу мөн 7н энергийн зангилаа-“чакра” гэж нэрлэгддэг төвүүдээс бүрддэг. Эдгээр энергийн бүтэц нь хүний нуруунд нугас дагаад байрладаг бөгөөд хүний автономит нервийн системэнд илэрдэг /хүн үүнийг нервүүдээрээ мэдрэх боломжтой/. Эдгээр нь хүний баруун болон зүүн симпатетик нервний систем болон төв парасимпатетик нервийн системүүдээс бүрддэг. Төв нервийн систем нь хүний хөгжлийн явцаар одоогийн байдал хүртэл хуримтлагдсаар ирсэн хүний ухамсрыг илэрхийлдэг.Бясалгал йогын аргаар хүн энэхүү сисмем /бүтэцийг/ өөрсдийн нервний системэн дээрээ мэдэрч эхэлдэг. Тэгэхлээр энэхүү системийн тусламжтайгаар хүн өөрийн нервүүд дээрээ сэрүү татах энергийн долгионоор дотоод байдлаа мэдэрч сурхаас гадна, чакранууд дэр байрлах сүнсний илрэл, сэтгэлийн мөн чанарыг мэдэрч сурдаг. Хүн өдөр тутмын үйл хэрэгт баруун зүүн – 2 талын шугамаа хэрэглэдэг - сэтгэл мэдрэл, бие махбоди, оюун ухааны үйл хэрэгт энэ 2 шугамын энергийг зарцуулан ашигладаг. Энэ нарийн системэнд зүүн тал нь - ‘ИДА НААДИ’ гэж мөн нэрлэгддэг. Энэ шугам нь 1-р чакранаас эхлэдэг. /Хөх өнгөтэй, сарны чанартай, сэтгэл мэдрэмжийн энергийг агуулдаг шугам/. Хүний биеийн зүүн талаас толгойн голд ирээд, толгойн баруун талруу ирээд “Суперэго”-г (худал чанар) үүсгэдэг. ПИНГАЛА НААДИ’ гэгдэх баруун шугам /шар өнгөтэй, нарны чанартай, үйл хэрэг, идэвхийн энергий агуулдаг/ 2-р чакрнаас эхэлж биеийн баруун талаар яван толгойн голд ирээд толгойн зүүн талруу ирээд “Эго” гэдэг (худал чанар)ыг үүсгэдэг. Төв шугам буюу ‘СУШУМНА НААДИ’ нь (Муладхара) 1-р чакранд эхэлдэг. Хүний нугасыг даган өгсөж 6н энергий төвөөр дамжин өнгсөж 7дахь хамгийн сүүлчийн толгой дээр байрлах (Сахасрара) энергийн төвд ирж Дээд Хүчтэй нэгддэг. Энэ шугам нь хүний хөгжлийн хүчийг агуулдаг. Шудрага явдал, сайн сайхан бүхний энэ шугам агуулдаг. Мөн хүний ухамсар оюуны хүч энд байрладаг. Энэ шугамаар Кундалини өгсдөг. Бясалгал йогын аргууд нь сэтгэлийн сайн сайхныг хайдаг жирийн хүмүүсд, амьдарлын давчдаанд үгүй болсон тэрхүү эрүүл мэнд, амар амгалан, амьдарлын энергийг нөхөх сэргээх зорилготой байдаг билээ. Кундалини сэргэж өгсөхдөө хүний сүүлчийн чакра(Сахасрара)-г нээж, өөрийн эх үүсвэртэйгээ - Дээд Оюун, Абсолют/Үнэмлэхүй хүчтэй холбогддог. Кундалини Дээд Оюунтай холбогдсон үед - хүний гарны алгаар, биеэр, толгой дээгүүр хүйтэн сэрүүн сэвэлзүүр салхи долгион мэдрэгддэж эхэлдэг. Төв шугам нь хүний хөгжлийн шугам бөгөөд хүн энэ шугамын тусламжаар бүхэл нийт дэлхий дахины, нийт ертөнцийн ухамсар, мэдлэгтэй холбогдож, бүх юм нэг юмнаас гаралтай гэдгийг мэдэн өөрөө нэг том юмны хэсэг болхоо мэдэрдэг. Хүний дотоод ухамсар болон автономит нервийн систем нэгдэж нэг болдог. Өөр үгээр хэлбэл бидний сэтгэл буюу мөн чанар амилдаг. Тэгэхлээр бидний Сахасрара (толгой дээр байрладаг 7-дугаар энергийн төв чакра) нээгдэхээр - хүн өөр ухамсарлуу шилжиж, “бодол үгүй бясалгалын” байдалд хялбархан ордог болдог. “Бодол үгүй бясалгал”-ын байдал нь бидний төв шугамыг маш хүчтэй бат болгох, хүний оюуны хөгжлийг авчирах чухал зайлшгүй хүчин зүйл юм.

Бид зулайгаа нээж, бүрэлдэл олсон бол, дараа нь аль болох удаан хугацаагаар бодлоос ангид, анхаарлаараа төв шугамандаа байж, тэжээл өгөх Кундалини хүчийг биеэр урсах боломжийг аль болох бүрдүүлж сурах хэрэг юм. Энгэснээр хүн одоо цагтаа ордог. Ийм маягаар хүн цаг хугацаа, орон зайны хил хязгаарыг даван, цаг хугацаанаас орон зайнаас ангид болдог. Тэгээд энэхүү орон зайндаа бид оюунаар өсөн сүнсээр хөгжиж, төв шугаманд л зөвхөн илэрдэг туйлын баяр, туйлын хайрын хүчнээс ямагт тэжээл авах боломжтой болдог.

Эх сурвалж: Бясалгал

Давид нь 950 оны үес Израиль-хобрайн улсын хаанаар өргөмжлөгдсөн алдарт эр. Библийн домгоор бол орь залуу Давид аварга том Голиафыг дийлсэн гэнэ. Тэгэхэд Давид малчин хөвүүн байсан гэнэ. Голиаф гэдэг нь манай эриний өмнөх арванхоёрдугаар зуунд Газар дундын тэнгэсийн эргээр аж төрж байсан филистимлян түмнээс гаралтай хүн байсан гэнэ.


Олдоно олдоно, юу ч олдоно, Монголоос. Тийм ээ, дэлхийн түүхтэй салшгүй холбоотой хийгээд сансар хорвоотой үлшгүй сүлбээтэй юм ч Монголоос олдоно. Үүнд нэг их хачирхаад байлтгүй. Гэхдээ явсан нохой яс зуудаг гэдгээр яван байж л олно. Уул хад нэгжин байж л нээнэ.

Мянганы газрын цөлд умбасан Ромын ихэсийн ямбаны хөх чун Хөх Монголын өвгө Хүннү дээдсийн булшнаас гарсан. Тэртээ Газар дундын тэнгис рүү шургасан Сири улсын бичээс Сүмбэр Алтайн маань сүүхийх хадан дээр сийлээстэй байсан.

Түмний газарт байсан Византийн зоосыг дууриалгаж дэлдсэн түрэгийн хөрөгт алтан зоос Туулын бунхнаас илэрсэн. Буман гэрлийн жилд шумбасан одот тэнгэрийн баларын үеийн зураг Жавхлант хайрханы хаднаас олдсон.

Тийм ээ, түүх нь зузаанаас зузаан, үүх нь уртаас урт юм даа, миний Монгол. Тэгтэл Соломон хааны шидэт тамга гэгддэг Маgen David Өмнөговь аймгийн Хан богд сумын Далайн дуулга уулын урдтайх жижиг толгойгоос олддог байна шүү! Бахдаж инээмээр ч юм шиг, баярлаж уйлмаар ч юм шиг.

Зарим нөхөд молхи намайг “юун сүртэй юм, зургаан хошуутай нэг тэмдгийг хадан дээр сийлсэн л байгаа биз, энэ толгойдоо юмтай болчихож гэж даажигнаж байж ч мэдэш. Миний толгой будангуйрах яах вэ, ёстой яршиг л байна, монгол түмний маань толгой улам цэлмэвэл боллоо.

Энэ Монголын эрдэнийн соёлын “алтан аргамжаа” агуу байсныг илтгээд байгаа тэр гагц гайхамшигаар л түмнийхээ толгойг цэлмээх гэж эл бүхнийг чадан ядан эрээчнэм бөлгөө.

Өнгөрсөн зун археологич хатагин Д.Эрдэнэбаатар бид хоёр хадны бичээс хөөцөлдөж явахдаа Соломоны тамганы зураг хадан дээрээс олбол Израильд мөн алдаршина даа гэж хөхрөлдөж явж билээ. Гэтэл үүнийг хаднаасаа л оллоо доо. Хаднаас шүү!
Сайныг зөгнөх гэдэг сайхан ч юм уу даа. Монгол хүн амны билгээс ашдын билгэ гэж цэцэлдэг нь юутай үнэн...Ерээд оны дундуур шиг билээ, Ч. Болдбаатар гэдэг оюутан хүү “Чингисийн Монголоос Magen David олдлоо” гэсэн нийтлэл над авчирч өгөөд би түүнийг нь нүд бүлтийн гайхаж “Ил товчоо” сонинд нийтэлж байж билээ.

Зохиогч хүү тэр үед чухам юу бичсэнийг би мартжээ. Чингээд би уг өгүүллийн эрэлд гарч, сониныхоо шарласан дугаарыг эргүүллээ. Нээрээ, Болдбаатар юу бичиж вэ? Болдбаатар зургаан хошууны анх үүссэн цагийг мөшгих гэж оролдоод, ер түүнийг VI зууны үеэс л Давидын шидэт бамбай гэдэг нэрээр тодорхой мэдэх болсон тухай өгүүлээд, Дундговь аймгийн музейд байгаа хоёр дурсгал зэрэг сонирхолтой баримт дурдан, хоёр гар зураг нийтлүүлсэн байх юм аа. Энэ тухай үл өгүүлсү.

Оюу толгойг нээсэн нэрт геологич Гарамжал бид хоёр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Далайн дуулга уулын урд орших зүүн урагш сунан тогтсон гүвээний хадны зургийг үзэн явж байлаа. Тэрүүхэн хойно Далайн дуулга уул сүмбэрлэн байх нь энэ говь нутаг эрт дээр цагт далайн ёроол байгаад, тэр уул далай дээр дуулга мэт шовойн байсан байж, манай эртний дээдэс түүнийг нь мэддэг байж, тийн нэрлээд, энэ нэр нь одоо бидний үе хүрч ирж дээ гээд хэлчихмээр ажээ.

Арванхоёрдугаар сар гарсан боловч дулаахан, ер Хан богд сум Монголдоо хамгийн дулаан гэгддэг, энэ нь үнэн юм аа. Ноосон цамцтай явахад ер үл даарах. Ингээд бид тэр гүвээний үзүүрт шахам байх жижиг цохионы өврийн хэдэн янгирын зургийг аваад, арыг нь нэгжихээр тойртол...Тийм ээ, тойртол Магэн Давид, Вифлеемийн од ч гэдэг, Соломон хааны тамга ч гэдэг тэр зургаан хошуу хадан дээр тодхон дурайж байлаа.

Би нүдэндээ ч итгэсэнгүй. Нүдээ арчин арчин харлаа. Яах аргагүй ээ. Түүнийг Хүрэл зэвсгийн үеийн сийлээс гэж багцаагаар хэлж болох. Гарамжав маань асууж байна, “Энэ юу вэ, би үүгээр зөндөө л явсан, олж үзээгүй юм байна” гэж байна. “Энэ бол Давид хааны бамбай ч гэдэг, Соломон хааны тамга ч гэдэг эд байна даа. Одоо үүнийг Израиль улсынхаа далбаан дээр залсан байдаг юм даа” гэвэл “Би үнэхээр олж үзээгүй юм байна, миний Жавхлант хайрханы хадны зураг номонд ч ороогүй, үзээгүй юм чинь яаж ч орох вэ дээ” гэж байна.

Нээрээ, Израил улсын төрийн далбаан дээр байдаг онцгойлох энэ тэмдэг үнэхээр Монголд байдаг нь Болдбаатарын бичсэнээс тодорхой л доо. Гэвч говийн энэ хадан дээр зураастай байна гэж хэний зүүдэнд орох билээ. Магэн Давид гэдэг нь хобрай хэлээр Давидын бамбай гэсэн үг юм.

Давид нь 950 оны үес Израиль-хобрайн улсын хаанаар өргөмжлөгдсөн алдарт эр. Библийн домгоор бол орь залуу Давид аварга том Голиафыг дийлсэн гэнэ. Тэгэхэд Давид малчин хөвүүн байсан гэнэ. Голиаф гэдэг нь манай эриний өмнөх арванхоёрдугаар зуунд Газар дундын тэнгэсийн эргээр аж төрж байсан филистимлян түмнээс гаралтай хүн байсан гэнэ.

Энэ тэмдэг нь Тэнгэр Давидын ард түмний хамгаалагч мөн гэсэн утгатай гэнэ. Каббалистууд энэ бэлгэ тэмдгийг ад зэтгэрээс хамгаалах сахиус болгон ашигласан гэнэ. Хөх зургаан хошуу нь сионист хөдөлгөөний цохлох тэмдэг гэнэ. Харин цагаан нь буюу Вифлеемын од нь Христын мэндэлсний бэлгэ тэмдэг гэнэ. Гэнэ, гэнэ гэнэ...Ийн бичээд байвал тайлбар зөндөө олдох бололтой. Гэвч “гэнэ”-ийг больж, гэнэтэд хаднаас олсон тамгаа эргэж үзсү.

Зургийг гурвалжин хөх хадан дээр сийлжээ. Сийлэх гэж дээ сараачих маягаар дүрсэлсэн байна. Ер энэ хадан дээр дээд талд нь үзүүрээрээ эргэсэн уртын урт эвэртэй сүрлэг том янгир явж байх. Ард чоно маягийн араатан дагажээ. Энэ нь хүрэл зэвсгийн дунд үеийн зураг аж. Доод талд нь хоёр хүнийг дүрсэлжээ.

Эдгээр нь хүрэл зэвсгийн эрт үеийнх юм байна. Харин хоёулангийнх нь суга орчимд нь дөрвөн цэг хатгасан нь маш тод бөгөөд эмэгтэй хүний мээмийг дүрсэлсэн болов уу гэмээр. Хоёр хөлийн хооронд салтаанаас үргэлжлүүлэн гонзгой дүрс сийлсэнийг сайн ажиглавал хүүхэд бололтой. Уруугаа харсан хүүхдийн толгой, сарвайсан хоёр гар харагдаж байна.

Энэ нь төрж байгаа хоёр эмэгтэйг дүрсэлжээ гэж болмоор байна. Хоёр хүний зүүн гар талд нэг жижиг янгир байх нь хоёр хүнтэйгээ нэг үеийнх нь харваас илт. Мөн мөрөн тушаа нь бас нь том тэхийг нарийн зураасаар зурсан байна. Хоёр хүний баруун гар талд бөөрөнхий дүрс байна. Юуг нь танихад бэрх. Үүнийг эрт үеийн хүний зураг дээр давхардуулан зуржээ.

Яг үүнийг хавиргалдуулан бидний сонирхоод багаа Magen David-ийг зурсан байна. Дүрс төдий л уран биш, сараачих байдлаар дүрслэжээ. Доод талын хошуу маш бүдэг боловч мэдэгдэнэ. Бусад нь ихээ тод аж. Бүх зураг нийтдээ хүрлийн үед хамаарадаг аж. Ийн эдгээр зургийн он цагийг тодруулахад нэртэй археологич Хатагин Д.Эрдэнэбаатар тусласан гэдгийг хэлэхэд таатай байна.

Монголоор энэ тэмдгийг чойжун /Б.Болдсайхан/, чойндон /Ч.Болдбаатар/, чойнжин /О.Сүхбаатар, Х.Пэрлээ/, дором /Х.Пэрлээ, Ч.Болдбаатар/ мэтээр нэрлэдэг ажээ. Эдгээр нь бүгд төвд үг юм. Ухаан нь, О.Сүхбаатар чойнжин гэдгийг төвдөөр ном гарахуй гэсэн утгатай гэж тайлбарлажээ.

Чойжун гэдэг төвд үгийн утга нь гурвалжин, эм бэлэг эрхтэн гэсэн санааг агуулдаг гэж Б.Болдсайхан “Данзанравжаагийн музейн үзмэрийн чойжунтай холбогдуулан тэмдэглэх нь" гэсэн өгүүлэлдээ тэмдэглэжээ.

Дором нь ч бас гурвалжин гэсэн утгатай. Гэтэл миний багад манай дээдэс эл солбисон хоёр гурвалжинг давхар чойндон тамга гэж нэрлэдэг байсан шиг санагдах юм. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, Х.Пэрлээ гуайн “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” гэсэн сайхан ном буй.

Тэнд Монгол нутгийн хад чулуунаас олдсон нэлээд тамганы зургийг нийтлэсэн байдаг. Тэр дунд энэ давхар чойндон маань байж магадгүй гэж уул номыг шүүж үзлээ. Хадан дээр зурсан давхар чойндонгийн зураг/өөрөөр хэлбэл археологийн олдвор/ байсангүй.

Харин Засагт хан аймгийн Цэцэн Сартуул гүнгийн хошууны Их шавийн адууны тамганы дотор давхар чойндон байсан тухай дурдаад зургийг нийтлэсэн байлаа. Монголын бэлгэ тэмдгийн сэтгэлгээнд давхар чойндон ямар утга агуулж байсныг би олж дөнгөсөнгүй.

Ямартай ч арга билгийг бэлгэдэж байгаа болов уу гэж өөрийн хар ухаанаар таамаглаж байлаа. Харин Бурханы шашины зан үйлд давхар чойндон ямар үүрэгтэй байсныг дээр дурдсан судлаач Б. Болдсайханы өгүүллээс олж мэдэв. Тэрвээр бичихдээ, “Зөрсөн хоёр гурвалжингаар эр эмийн буюу арга билгийн ухааны хослон барилдах далд утга санааг Их нууц тарнийн ёсонд томъёолон тэмдэглэсээр иржээ...

Чойнжунгаар сэндэрийн ёслол үйлдэж, оюун санааны төгс зохиролт ертөнцийг бясалган дуудахаас гадна тарнийн дээд догшин дагинасаар шимунас хэмээх ад сөргөлдөөнийг дарахад ашигладаг заслагийн хэрэглэгдэхүүн байсан бололтой. Чойнжунг... нууц тарнийн ёсны зэмсэг хэмээн ойлгож болно” хэмээжээ.

Энэ судлаачийн тайлсан нь өрнө зүгийн мэргэдийн тайлбартай ихээхэн дүйж байгаагаараа сонирхолтой юм. Өрнө, дорнын сэтгэлгээ ингэж давхцан таарна гэдэг хүмүүн төрөлхтөн нэг л гэдгийг илтгэнэм бус уу. Өрнө, Дорныг арга, билиг гэдэг боловч...Энд нэг зүйлийг тодруулахад, Дорноговь аймгийн төвд Говийн ноён хутагт Данзанравжаагийн музейд нэгэн хүрэл чойжун байгаа юм.

Судлаач маань тэр чойжунгийн тухайтад яриад байгаа болно. Ийнхүү Magen David Монголын хад цохионоос нь ч, хутагтынх нь өвөөс ч, адууных ташаанаас ч олдож байна. Олдоно, олдоно, олдоно, юу ч олдоно Монголоос!!!

Хүрэл зэвсгийн үе нь манай эриний өмнөх дөрөв дэх мянганаас нэг дэх мянганы эхэн үеийг хамрана. Чингэхлээр манай Magen David-ийг хүрлийн хожуу үед сийлсэн гэхээр манай тооллын өмнөх нэгдэх мянганы эхээр манай Говийн хадан дээр зурсан байж таарах нь ээ! Судлаач Ч.Болдбаатар цохохдоо “Хамгийн эртний олдвор /зургаан хошууны/ бол Сидон хотоос олдсон манай эриний өмнө VII зууны үед хамаарах Йошуа бен Асаяху гэгч хүнийх байв” гэжээ.

Сидон хот Газар дундын тэнгэсийн эрэг дээр манай эрины дөрөв дэх мянганы үед анх үүссэн гэнэ. Тэр хот үүсч байх цагт манай өвөг дээдэс хадан дээр зургаа урласаар л байж. МЭӨ VII зуун нь МЭӨ нэгдэх мянганд хамаарна. Жигтэй байгаа биз!

Хаднаас олдсон манай давхар чойндон өрнийн Magen David-ийн анхны олдвортой ерөнхийдөө он цагийн хувьд таарах гээд байдаг нь!!! Гэхдээ манайх арай өмнөх юм уу даа. Одоо дэлхийг “хавтгай" гэж мэргэд дүгнэх гээд байна л даа. Дэлхий маань бүүр тэр үед “хавтай” байсан юм биш үү?!

Хатагин Го. Аким

Thursday, November 17, 2016

Зүүдний тухай Карл Юнгийн алдартай ишлэлүүд-Сэтгэцийн эмч, аналитик сэтгэл судлалыг үндэслэгч, зүүдэнд анх удаа анализ хийсэн цөөн хэдэн эрдэмтдийн нэг, өрнө дорнын философи судлаач Карл Густав Юнг


№1 Хамгийн гүнд, хамгийн нууцлаг орших, хэний ч үл таних хаалгаар нэвтрэх аваас тэнд ёс суртхуунаас ангид урт удаан үргэлжлэх шөнийн сэтгэцийн амьдралтай таарна. Тэнд хичнээн ёс суртхуунлаг эго байгаад ч нэмэргүй. Бүх эго тус тусдаа салангид орших болно. Одод үй түмэн харагддаг ч мананцарууд дунд яаж хийгээд тусдаа оршдогийг харах болно. Ухамсар ч бас тусдаа оршдог. Гэхдээ зүүдний түнэр харанхуйн дунд бид ухамсраа илүү юниверсал, цар хүрээнээс давсан, бодит үнэн болгосноор хаа хүрэх газраа ойлгодог. Зүүдэнд хүн бүхэллэг шинжийг олох бөгөөд бүхэллэг шинж ч бас тэр өөрөө юм. Нүдэнд үл үзэгдэх, ёс суртхуунд нуугдсан бүхэн зүүдэнд нэгдэн нийлж ил гарах болно. Энэ нь зүгээр нэг утгагүй яриа, тэнэглэлийн аль нь ч биш юм.

"The Meaning of Psychology for Modern Man" (1933). In CW 10: Civilization in Transition. P.304

№2 Одоогоор нэг ч шүүмжлэл, үл ялгаварлал зүүдний талаарх миний бодлыг өөрчилж чадаагүй байна. Зүүдний харагдах байдал нь өнгөц төдий ч зүүдний амьдралаас ирдэг мессеж нь маш ойлгомжтой байдаг. Нэгэн бүхэллэг зүйлийн нэг талыг нь бидний ухамсартай сэтгэц эзэлдэг гэж үзвэл ухамсар нь шөнө, ухамсарт бус нь сэрүүн үед бөхдөг байх нь. Хэн ч сэрүүн үеийн ухамсарт амьдралд эргэлздэггүй хэрнээ ухамсарт бус сэтгэцийг юунд үл тоомсорлоно вэ ? Тэд хоёул бидний амьдралын чухал хэсэг бөгөөд заримдаа сайхан амьдралын төлөө бодит үнэнийг өгүүлнэ, эс бөгөөс нүдэнд харагдах, гарт баригдах сэрүүн үеийн амьдралаас ч дор зүйлийг үзүүлдэг билээ.

"The Practical Use of Dream Analysis" (1934). In CW 16: The Practice of Psychotherapy. P.325

№3 Зүүдийг соёлтой, боловсон хүнд байх ямар ч чанартай нь харьцуулах боломжгүй. Хүн зүүдээ зүгээр л яриад өнгөрөх бус өөртөө нь холбоотой зөн совин мэт хүлээн авдагаас болж өөрийгөө болон бодит амьдралаа ялгаж чадахгүйд хүрдэг. Соёлтой, иргэншсэн хүний хувьд зүүд бол ямар ч утгагүй зүйл хэдий ч зарим хүмүүс зүүдний сэтгэл хөдөлгөм, ер бусын үзэгдэлд онцгой ач холбогдол өгдөг учраас л зүүд бол ер бусын, онцгой зүйл гэх итгэлийг хүнд төрүүлдэг байна.

"The Psychological Foundations of Belief in Spirits" (1920). In CW 8: The Structure and Dynamics of the Psyche. P.574

№4 Зүүдийг судалдаг сэтгэл судлалын салбар нь "Харьцуулсан анатом" хүний биеийг судалдаг шиг хүний сэтгэцийн бүтэц, түүний хөгжлийн тухай мэдлэгийг бүтээснээр харьцуулсан сэтгэл судлалын шинэ үүд хаалгыг нээж өгнө хэмээн би итгэдэг юм. 

"General Aspects of Dream Psychology" (1916). In CW 8: The Structure and Dynamics of the Psyche. P. 476

№5 Зүүдний элемент бүр нь сэтгэцийн бүтцийг харуулна, бас түүнийг сэтгэцийн бүтээгдхүүн ч гэж хэлж болно. Тиймээс зүүднээс олдох бүх зүйл амьдралынх нь бүх зүйл гэж бас ойлгоорой. Хүний амьдрал зөвхөн инстинкт үйлдлээр хязгаарлагдахгүй, харин бие махбодь болон сэтгэцийн ахуй, дур хүсэл, хэрэгцээ, янз бүрийн истинктээс бүрддэг учир зүүд ч бас тэр бүхний тухай өгүүлдэг. Тиймээс зүүдийг яг үүгээр эсвэл ийм элементээр гэж тайлбарлах боломжгүй. Хүний сэтгэцийг яг ийм байдаг гэх нэг ч инстинктийн онол байхгүй учраас дээрх тайлбар буруу гэдэгт итгэл байж болно.

"General Aspects of Dream Psychology" (1916). In CW 8: The Structure and Dynamics of the Psyche. P. 527

№6 Зүүд гол төлөв санаа зовохуйц үзэгдлээр дүүрэн байдаг. Тиймдээ ч зүүдийг утгагүй, дэмий гэх санааг өөгшүүлж, зүүдний гадаад үзэмжинд хүн будилж орхидог болов уу. Тэгэхээр аалзны тор мэт ээдрээтэй зангилааг тайлахын тулд хүн шургуу хичээл зүтгээлээрээ чамбай ажиллах ёстой болдог. Харин эцэст нь үнэний сэжүүрийг атгаснаар нууц, учир битүүлэг дундаас өөрийгөө олох бөгөөд зүүд ач холбогдолтой гэдгийг ойлгох болно. Гэхдээ энэ нь хүмүүсийн дунд дахь зүүдний мухар сүсгээс илүү үнэн мэдлэг юм. 

"On the Psychology of the Unconscious" (1953). In CW 7: Two Essays on Analytical Psychology. P.24

№7 Логиктой, ёс суртхуунлаг, ёс зүйтэй хүслээ биелүүлдэг зүүд гэж бараг л байхгүй. Зүүд ихэвчлэн этгээд байдлаар харагддаг ба ичиж үхмээр, утгагүй дэмий санагдуулдагаас хүн түүнийг "ямар ч хэрэггүй" зүйл гэж өөртөө итгүүлдэг байна. 

"On the Nature of Dreams" (1945). In CW 8: The Structure and Dynamics of the Psyche. P. 532

№8 Зүүд нь ухамсарт бус сэтгэцийн өөрийгөө илчилдэг үнэн төрх. Зүүдний детайл бүр жинхэнэ мөн чанарыг илтгэдэг. Тиймээс бидний ухамсар байх ёстой газраасаа дэндүү холдож, мухардалд орох үед буцах зүгийг заах хөтөч нь зүүд болдог юм.

"The Meaning of Psychology for Modern Man" (1933). In CW 10: Civilization in Transition. P.317

№9 Сэрүүн үеийн (Өдрийн) амьдралд бидний нүдэнд үзэхдэх, гарт баригдах зүйлс ухамсрын хязгаарыг үл давна. Харин зүүдлэх үед нүдэнд үзэгдэх, гарт баригдахаас эсрэг өөр зүйлс ухамсрын хязгаарыг давж өөр ертөнцийг бүтээдэг. Зүүдээ өөрийн хүслээр бүтээдэг гэж бодьё, тэгвэл зүүд өөрөө бидэн дээр ирдэг шиг тийм зүйлийг мэдэрч чадахгүй. Бидний дур зоргоор зүүд хувирна гэж байхгүй, түүнд өөрийн гэсэн хууль л үйлчилнэ. Сэтгэцийн цогц тогтолцоо бүхий бие даасан шинжтэй нь илт байдаг. Зүүдэнд ямархуу сэдэл, зорилго байгааг бид мэдэхгүй. Тэгэхээр зүүдийг ухамсарт бус сэтгэцийн гаралтай гэж хэлэхээр байна. Чингэхдээ түүнд буй өөрийн гэсэн цогц тогтолцоо, хууль дүрмээр ухамсарт амьдралыг удирддаг гэх санааг бид дэвшүүлдэг юм. 

"The Psychological Foundations of Belief in Spirits" (1920). In CW 8: The Structure and Dynamics of the Psyche. P.580

№10 Унтаж байхад фантаз зөгнөлүүд бидний зүүдийг эзэмддэг бол өдрийн цагаар энэ фантазыг бид цааш үргэлжүүлэхдээ мөрөөдөл болгодог. Ийн бид ухамсар, ухамсарт бус амьдралын турш дарагдсан бодол, сэтгэлийн шархнаас үүдэлтэйгээр тасралтгүй фантазалсаар байдаг. 

"Problems of Modern Psychotherapy" (1929). In CW 16: The Practice of Psychotherapy. P.125

№11 Зүүд бол ухамсарт бус сэтгэцийн тусгай хэл яриа юм. Өдрийн цагаар ажилладаг сэтгэцийг бид ухамсар хэмээн нэрлэдэг. Тэгвэл шөнө ажилладаг сэтгэц ч гэж бий, үүнийг фантазаар дүүрэн ухамсарт бус сэтгэц гэдэг.

"The Practical Use of Dream Analysis" (1934). In CW 16: The Practice of Psychotherapy. P.317

№12 Зүүдийг дарагдсан бодол санаа, дур хүслээ хангаж байгааг харуулдаг гэх нь хоцрогдсон ойлголт юм. Түүнд айдас, дур хүслийн илэрхийлэмж нуугддаг нь мэдээжийн хэрэг. Гэхдээ бусад хүчин зүйлс нь яачихсан хэрэг вэ ? Зүүдэнд бодит үнэн ч байна, төөрөгдөл ч байна, тэр бүү хэл философилог яриа, ой дурсамж, санаа төлөвлөгөө, зөн билэг, ер нь өөр юу байдагийг бурхан л мэднэ байх.

"The Practical Use of Dream Analysis" (1934). In CW 16: The Practice of Psychotherapy. P.317

№13 Зүүд бол дур хүслийн биелэл гэх Фройдын үзлийг эсэргүүцдэг хүний хувьд би хэлье. Зүүд бол ухамсарт бус сэтгэц ямархуу түвшинд байгааг бэлгэдлээр үзүүлдэг эмх цэгцгүй хөрөг зураг [цээж зураг] юм.

"General Aspects of Dream Psychology" (1916). In CW 8: The Structure and Dynamics of the Psyche. P. 505

№14 Миний ажигласнаар зүүн африк дахь зэрлэг омгууд, ялангуяа "томчууд"-ынхан (оточ, шидтэн, овгийн ахлагч) зүүд том л байдаг. Энэ нь балар эртний индикатор байж магад. 

"The Meaning of Psychology for Modern Man" (1933). In CW 10: Civilization in Transition. P.324

№15 Паралел (Өөр ертөнцөд ухамсартайгаар амьдарч буй мэтээр зүүдлэх) зүүд байдаг эсэхийг би үгүйсгэдэггүй. Гэхдээ зүүдэндээ ухамсартайгаар бусдын дэмжлэгийг авч, зүүднийхээ агуулгыг өөрөө шийдэж буй тийм кейс миний амьдралд маш, бүр маш цөөхөн байсныг хэлье. 

Psychology and Alchemy (1944). CW 12: P. 48

Орчуулсан Л. Энхтүшиг

Tuesday, November 1, 2016

Огт оргүй хоосон амьдралаас Хүний орчлон Диваажинд ..


Бурханы баруун гарын тэргүүн шавь Бурхантай уулзаагүй байхдаа үнэний эрэлт хатаж явахдаа Ражгир хотод Бурханы хамгийн анхны таван шавийн бага нь болох Ариханд Ашважиттай таараад тэр хүнийг жинхэнэ гэгээрэлд хүрч ариуссан хүн болохыг нь мэдэж бадарчилж явахад нь дагаж явсаар хоолоо идэж дуусахад нь очиж мэндлээд таныг харахад та гэгээрэл ариусалд хүрсэн нь тодорхой байна.


Та ямар багшаар, ямар сургаалыг дагаж гэгээрэл ариусалд хүрэв хэлж өгнө үү? гэсэнд Ашважит миний багш Бурхан энэ хотын ойролцоох хийдэд заларч буй. Очоод та түүнээр заалга гэсэнд Сарипутта тэсэж чадалгүй товчхон айлддаг сургаалыг нь хэлж өгөөч гэсэнд Ашиважит Бурханы айлддаг сургаалыг хураангуйлан "ҮЕ дхамма-хэттү паббхаяа, хэтүнан татаагатха ааха, тэсхаанан жа ниродха, эвам ваадь махасамана" гэх товч айлдсаныг сонсоод хурц билгүүнд Сарипутта тэр суудал дээрээ гэгээрлийн анхны шат болох Шротаппанаад хүрсэн гэдэг.

Энэ шүлгийн утга нь "Юм бүхэн учир шалтгаанаас үүдэлтэй, тэр л шалтгааныг Бурхан тайлан айлддаг болоод мөн тэдгээрийг устгах аргыг нь бас тэр их хуварга бээр айлддаг болой" гэсэн утгатай билээ. Гэтэл одоо олон хүнийг гэгээрэл ариусалд хөтлөх чадвар бүхий энэ шүлэг тарни болон хувирч олон сүм хийдүүдийн хаалганы гадна "Ом үе дхамма-хэттү паббхаяа, хэтүнан тэсхаанан татаагатха ааха, тэсхаанан хиродха Эвам ваадь махасамана СВАХА" гээд тарни болгосон байдаг.
Л.ГАНТУЯА
Эх сурвалж: 
http://www.control.mn/i/4231#.WBdsnHbQeM8

Saturday, October 29, 2016

ИНДИГО-ЗУРГАА ДЭХ ХҮРД ...Хэрвээ Индиго гэж батлагдаж байгаа бол.


Индиго хүүхдийн талаарх танин мэдэхүйн киног эндээс үзнэ үү: 


 Танай хүүхэд томоо болсон хойноо. Зүүд мэт эсвэл үзэгдэл хэзээ болсныг мэдэхгүй ч бэлгэдлийн нил ягаан өнгөнөөс ирснээ ямар нэгэн дүрслэл байдлаар санаж байх ёстой. Зүүдэлсэн үү эсхүл ямар нэгэн бэлгэдэлд зүйл байгааг хэлэх ёстой. Монгол оронд 1986 оноос хойш Индиго хүүхдүүд маш олноор төрж эхэлсэн юм. Энэ үед нарны идэвхжил, энергийн давтамж дэлхий дээр хүчтэй ирж байв. 


Тэр жил билгийн тооллоор Гал бар жил байсан бөгөөд Монгол оронд их хэмжээний гал түймэр гарч байсан. Индиго хүүхэд юмыг маш хурдан өөрийн сурах аргаар сурч чаддаг. Тэдэнд нэг талдаа дүрэм байдаггүй. Механик ач холбогдол бүхий арга зүйн дүрэм тэднийг залхаадаг тал бий. Тэд Амьдралын мөн чанарыг өөрийн дотоод туршлагаараа маш амархан ойлгож ухаарч сэрж чаддаг. Тэдэнд хүчтэй тулгалт, сэтгэл зүйн дарамт үзүүлэх юм маш их хилэгнэн өөрөөрөө байхыг илүүд үздэг тийм л хүүхдүүд.


 Тэднийг зөв чиглүүлэх юм бол амжилт гаргах, ШУ-ны нээлт хийх хэмжээний соён гэгээрэл ухаарал хайрлахуйц үйл явдлын эзэн болохийг таашгүй. Индиго зөн билгийн ертөнцөөс ирсэн уугуул хүүхэд бүрийг хайрлацгаая.

10.29.16

Friday, October 28, 2016

"Ньютоны Алхими судалгаа бол тун сонирхолтой... учир нь хийж буй судалгааны аргачлал нь зүй ёсны системтэй мэдлэг дээр тулгуурлаж байсан". Шинжлэх ухааны эцэг нэрийг авсан Ньютон Квант онолын эхлэл цэгт шав тавьсан хэдийч үхэн үхтлээ Алхимийг судалж "Гүн ухааны чулуу"-ны төлөө насыг барсан аж.


Исаак Ньютоны алхимийн судалгааг Шинжлэх ухаанчид, түүхчид дахин судалж үзэх боллоо. Их эрдэмтэн Алхимийн салбарт маш их цаг зарцуулсан бөгөөд үхэх хүртлээ энэ салбараас толгой өндийлгөөгүй аж. Харин түүний судалгааг хэнч зад шүүмжилж байсангүй. Сүүлийн үед Ньютоны гар бичмэл дээр анхаарч судалгааны хэтийн зорилго, оюун мэдлэгийн эрэлхийлэлд дүн шинжилгээ хийх болов. Алхимич хүнийхээ хувьд бусад нөхөдүүдийн хажууд аргагчлалын ялгаа байсан бололтой.


"Ньютоны Алхими судалгаа бол тун сонирхолтой... учир нь хийж буй судалгааны аргачлал нь зүй ёсны системтэй мэдлэг дээр тулгуурлаж байсан".

Шинжлэх ухааны эцэг нэрийг авсан Ньютон Квант онолын эхлэл цэгт шав тавьсан хэдийч үхэн үхтлээ Алхимийг судалж "Гүн ухааны чулуу"-ны төлөө насыг барсан аж.

Бас болоогүй ДАНИЕЛ сударт аналитик шинжилгээ хийсэн ба Мистик гүн ухааны эрэл хайгуулд олон зуун хуудас бүхий гар бичмэлийг хойч үедээ үлдээсэн эрхэм.

Алхими (Arabic: الخيمياء al-khimia) бол гүн ухаан, практик зорилго бүхий мэргэн ухааны талд хамаарах эртний химич нөхөд болон үхэлгүй мөнх хөгжлийн арга боломж буйг эрэлхийлэх онцгой, гүн ухааны нэр аж. Энэхүү салбарт эртний Месопотами, Египет, Перс, Энэтхэг, Хятад, Япон, Солонгос зэрэг орнуудыг хамруулан тэмдэглэж болно. Мөн Эртний Грек болон Ромын эзэнт гүрэн, Исламын соёл иргэншилт орнуудад ид шид, далдын гүн ухааны талаас нь түлхүү судалж байжээ.

Хими хэмээх үгийг хоёр утгаар салгаж үздэг... Хим-истр эсвэл Ал-хими гэнэ. Үгийн гарвал нь эртний Египетээс гаралтай. Ал бол хурмаст-тэнгэр буюу мөнх хөх тэнгэрийн ариун дагшин утгийг илэрхийлнэ. Энэ үгийн ижил утга Библи сударт мөн тохиолддог. Түүнийг Эл-охими буюу бурхны нэр болно. Мөн Исламын шашинд Ал-лах гэж үг ижилссэн нь сонирхолтой. Тэнгэрлэг утга илэрхийлэх Алхими бол чанад оюун санааны урлагийн цогц нэр. Энэ нэрэнд Тэнгэрлэг оршихуй болон нууцийн шинжлэл цөм багтдаг.
10.28.16

Monday, October 24, 2016

“12 дахь гараг” ба Захария Зичингийн судалгаа юу өгүүлнэ вэ?


Эртний Шумер болон Аккадын үеийн эртний дүрс бичиг бүхий хавтангуудыг цөөхөн эрдэмтэд тайлж уншсан бөгөөд тэдгээр дүрс бичгүүдэд ямар нууц өгүүлж буйг өөр өөрсдийнхөөрөө тайлбарласаар ирэв.

Тэдгээр эрдэмтдийн нэг бол Захария Зичин (1920-2010) юм. Түүний судалгааны бүтээлүүдээс “12 дахь гараг” нэртэй эртний соёл иргэншлүүдийн талаарх гайхалтай судалгааны тайлбарууд байдаг. Тэрээр хүний үүсэл гаралд бүрэн хэмжээний судалгаа анализ хийж улмаар эх үүсгэвэр нь эргэлзээгүй өөр гарагаас ирсэн зочид болохыг батлахыг оролдсон байна. Эртний сансрын зочид нь үл мэдэх Ануннаки нэрээр овоглосон тэнгэрийн элч нар байсан бөгөөд анхдагч эх үүтгэлд хийсэн судалгаа, шинжилгээ нь дэлхийн 20 гаруй орны хэлээр хэвлэгдэж олны сонирхол, ширүүн мэтгэлцээний эхийг тавьсан байдаг.
A News Feature on Zecharia Sitchin work:
Цаашлан:

Шумерүүдийн үйлдсэн эртний хавтан дээрх мэдээллүүдийг нягталж үзвэл бүх мэдээлэл 5800 жилийн настай боловч түүнд бичсэн олон төрлийн мэдээллүүд нь хэдэн тэрбум жилээс дотогш хүртэлх олон мянган галавийн үеийн мэдээллүүдийг өгүүлдэг ажээ. Харин 450 000 жилийн өмнөх үеийн мэдээллүүдийг илүү нарийвчлан тайлбарласан нь олны сонирхлыг татдаг.

Шинжлэх ухааны мэдээлэл дэх хүний үүслийн талаарх өгүүлэл бүр орчин үеийн хүний төрхтөн ойролцоогоор 200 000 жилийн үед хамруулж баталдаг. Эртний Египетийн бурхдын бичиг гэх дүрс бичигт хүртэл яг энэ цаг хугацааг бичсэн байдаг.

Харин Нөхөр Зичингийнхээр бол бид үүнээс ч илүү өндөр настай гэж үзсэн байна. Магадгүй 300 000 жилийн настай гэдэг бол Шумерийн бичлэгүүд болон Тоот үүнийг баталдаггүй. Бид энэ цаг хугацааны тоон хамаарлаас арай илүү өргөн цар хүрээнд дотор хөгжсөн бөгөөд эдүгээч хөгжлийн цик л дагуу кармыг үйлдэж байгаа юм.

sumerian alphabet. I'm thinking there must be some way of turning these into a decorative pattern.:     Zecharia Sitchins secret allegorical novel that brings to life the key concepts of his bestselling book The 12th Planet Reimagines the Epic of Gilgamesh in the context of Sitchins discoveries Details:

Хуучин гэрээнд өгүүлэх тэнгэрлэг Эртний дайчин эрс болон Тэнгэрийн хүмүүсийн нэр сууг Нефилимчүүд хэмээн нэрлэж ирсэн. Гэтэл Нефилимчүүдээс хавьгүй илүү олон соёл иргэншил манай гараг дээр оршин тогтнож байсан бөгөөд тэрхүү соёлт иргэншил нь Нефилимчүүдтэй ижил алга болохдоо ул мөр үлдээсэнгүй.

Чингэхлээр энэ дэлхий гараг нь эфир болоод хийн бие дээ асар өргөн хэмжээний мэдлэг агуулах өнгөрсөн үеийн дуртгалын агуулах болжээ. Эртний Шумерчүүдийн дүрс бичигт буй мэдээлэл бүрийг шууд хүлээн авахад маш хэцүү. Этгээд сонирхолтой түүх, санаанд багтамгүй олон түвшинд өгөгдсөн байдаг. Хэдийгээр энэ бол үнэн байх ёстой гэж бодсон ч гэсэн манай эрдэмтэд түүнийг хүлээн авахад маш хэцүү байдаг. Хэрвээ энэ ийм ээдрээтэй биш байсан бол Египетийн дүрс бичгээс илүү эртний цэвэр үнэн гэж хүлээн авах байсан.

Жишээлбэл: Бүх ертөнцийн тухай мэдлэгийг зөвхөн Догончууд биш харин Шумерүүд иргэншлийнхээ бүр эхний үе шатаасаа мэддэг байсан. Дэлхийн хамгийн эртний иргэншил нь эдүгээ мэдэгдэж байгаагаар бол МЭӨ 3800 орчим жилийн өмнө манай нарны аймагт буюу сансраас дэлхий рүү ойртоход яаж харагддагийг яг таг мэддэг байж. Тэд бүх гадаад дагуул гарагуудын талаар хангалттай мэдээлэлтэй байсан төдийгүй гаднаас манай нарны аймаг руу ойртоход ямар дэс дараалалтай харагддаг шиг гараг эрхсийг гаднаас дотогш нь тоолдог байсан.

Догончуудын хадны зурагт манай гараг ертөнцийн шүтэлцээ өвөг дараалал зүйг тооцоолсон шиг Шумерүүд гараг эрхэс бүрийн дараалал хэмжээг нарийн сайн мэддэг байв. Тэд нисдэг хөлөг ашиглан нисэж уудам дайдыг туулаад зураглал хийсэн мэт өнгө бүрийг нь нарийн тусгаж тайлбарласан байдаг. Энэ бүгд МЭӨ 3800 онд нарийвчлан бичигдсэн нь хамгийн хачирхалтай.

Баримт дээрх бүх зүйлд эргэлзэж болох уу? Гарвал зүйн талаарх маш нарийн зүйлсийг бид одоо цаашлуулж үзэж болох уу? Гэж асуулт өөрийн эрхгүй ургаж эхэлнэ.
Tribute To Zecharia Sitchin Who Boldly Revealed The True Story Of The Annunaki, Sumer and Nibiru - MessageToEagle.com:

Орчин үед Тэнгэрийн дайд орчлонгийн хэвлийг ухаант хүн гэх кармын этгээд зүсүүрийн хутгаар сийчэх мэт цойлон гарах агшинд их эрдэмтэн Захария Зичин НАСА-ийн сансарын судалгааны хиймэл дагуул, удирдлагийн багийнханд одот ертөнцийн дүрслэл бүхий мэдээллийг хүргүүлсэн байна. Уг мэдээлэлд бидний мэдэхээс өмнө мэдэж болох олон зүйлсийг түрүүлэн бичиж, дүрсэлсэн байв.

Мэдээлэл бүр Шумерээс эхтэйг бид мэднэ. Тун удалгүй эх дэлхийгээс хөөргөсөн хиймэл дагуулууд гараг эрхсийн мэдээллүүдийг нэг нэгээр мэдээлэлж эхлэх үед Зичингийн гаргаж ирсэн баримтууд батлагдаж эхлэв. Дэлхийн тэнхлэг Нарыг тойрон эргэх хавтгайтайгаа 23 градусын хазайлт үүсгэдэг ба энэ нь тойрог дагуу эргэлдэхдээ ойролцоогоор 25 920 жилийн бүтэн эргэлт хийдгийг Шумерчүүд мэддэг байсан гэдгийг тэд батлав. Мэдээж хэрэг энэ нь маш төвөгтэй ойлгоход бэрх тооцоолол бөгөөд ямар нэгэн баталгааг гаргаж ирэхийг шаардах хэрэгтэй болсон. Дэлхий аажуухан хэлбийдгийг мэдэхийг хүссэн нэгнийг 2160 жил тасралтгүй тэнгэрийн хэвлийг ширтэн аажуухан өөрчлөгдөх бүтэн эргэлтийг батлах шаардлагатай. Энэхүү мэдлэгийг Шумерчүүдын соёл иргэншил цэцэглэн хөгжих тэр цагаас эхлэн мэддэг байсан нь гайхалтай.


10.24.16



Sunday, October 23, 2016

Кундалини хүчний талаар

Shri Mataji-ийн Kundalini хүчний талаар 
хэлсэн лекцний хэсгээс:
“Энэхүү кундалийни нь бол маш энгийн хялбар зүйл юм. Энэ бол ариун юмыг хүсэх бидний дотоод хүслийн илэрхийлэл юм. Өөрөө өөрийнхээ сэтгэлтэй нэгдэх, өөрийн мөн чанартай нэг болох гэсэн хүсэл юм. Энэ нь ариун хүсэл. Өөрсдийн мөн чанар, зүрхэндээ - тэнгэрлэг юмсын талаар мэдэх гэсэн бидний хүсэл юм. Энэ ариун хүсэл бол, нэг ёсондоо хүч юм, ариун хүслийн хүч. 
Бидэн дотор Кундалийни хэлбэрээр байрлаж байдаг. Бүхэл биеэр илэрдэг. Гэхдээ энэ нь нойрссон чигээрээ л бүрэн бүхлээрээ (хүн дотор) байж байдаг. Хүнийг биеийг хөгжлийн явцаар бүрэлдүүлэн энэ бүхэл зүйлсийг бүтээсэн мөртлөө тэрээр (хүн дотор) нойрсож буй хэлбэрээр тэнд байж байдаг. Яагаад гэвэл тэрхүү хүслийн хүч нь өнөөгийн байдал хүртэл өөрийгээ илэрхийлэх, өөрийгээ илрүүлэх боломж/ завшааныг олоогүй байсан учраас. Энэхүү тэнгэрлэг хүчийг хүмүүс цочроож өдөөж (янз бүрийн буруу аргаар, бэлгийн идэвхээр, sex-ний хүчээр) сэргээнэ гэж боддог, эсвэл зарим нэг нь үүнээс ямар нэгэн ашигтай, санаачилга зохион байгуулна гэж бодон: Кундалийни йога, Кундалийнийг сэргээнэ гэсэн бизнес үүсгэсэн байна. Энэ нь худалдаа арилжааны зүйл биш юм. Үгүй. Энэ нь амьд үйл явц юм. Үүний худалдаа арилжааных болгох боломжгүй юм, үүнийг сэргээхийн тулд мөнгө төлөх боломжгүй, энэ нь үнэлэшгүй зүйл юм. Бидэнд тархи байдаг шиг, бид нар бол хүн юм, бид үүнийг ойлгох хэрэгтэй. Бид нар тэнгэрлэг юмыг худалдан, үүнд төлбөр төлөх боломжгүй юм. Эсрэгээр харин мөнгөний тухай ярих юм бол бид нар Түүнийг гутаан гомдоох болно. Тэнгэрлэг Оюун нь мөнгө гэж юу байдгийг мэдэхгүй, мөнгө бол хүний бүтээсэн хоосон зүйл юм. Та нар үүнд энэ үйл явцанд (1) мөнгө төлөх боломжгүй билээ. Мөн, хүнийталаас (2) ямарч хүчлэл чармайлт гарах боломжгүй юм. 

Жимс болохын тулд - цэцэг нь ямар нэгэн хүчлэл гаргаж, мөнгө төлдөггүй. Та нар сармагчнаас хүн болж хувирахын тулд хэр их мөнгө төлсөн билээ? Ямар нэгэн чармайлалт зүтгэл та нарын талаас үүнд орсон уу? Энэ бол аяндаа үүсэх зүйл юм (гэхдээ сүүлийн үед хүмүүсийн бие махбодь оюун санаа нь сүүлийн үед маш их өөрчлөгдсөн учир, эхлээд сахажа йогийн аргаар өөрийгөө засах хэрэгтэй -орч.), жишээ нь үр тариа соёолж: нахиа, мөн үндэс болдог шиг. Үндсэлсэн нахианы үзүүрт орших тэр жижиг эд эс нь газрыг өөрөө ухан цаашаа нэвтрэдэг шиг, тэр нь аяндаа болдог... Зөвхөн амьд зүйлс аяндаа (цаанаасаа)болдог юм. Тэгээд нахиа өөрөө аяндаа нахиалдаг: навч болоод, цэцэг болоод дараа нь жимс болон хувирдаг. Үүний бүхэл төлөвлөгдөх зураг нь микроскопоор харагдахаар жижиг хэмжигдхүүнд болдог. Үүнтэй адил бидэн дотор соёолох үр мэт “Кундалийни” гэж нэрлэгдэх хүч байдаг. Тэгээд энэ хүч нь бидэн дотор 3 бүхэл хагас цагиргаар хуйлаастай, математикийн утгатай, энэ талаар өнөөдөр ярих боломжгүй юм. Гэхдээ дараа нь тайлбарлаж болох юм. Кундалийнийн байршилыг харах нь маш чухал юм. Энэ нь хүн дотор гурвалжин хэлбэртэй ясанд байрладаг.Энэхүү ясыг “сакрум”- гэгээн, нандин, шүтээнтэй гэж нэрлэдэг. Сакрум гэдэг үг нь эртний Грек хэлнээс гаралтай үг юм. Грек хүмүүс энэ талаар мэддэг байсан байна. Энэ яс нь гэгээн байсан болхоор үүнийг сакрум/гэгээн гэж нэрлэж. Мөн энэ Австралийн нутгаар Грекчүүд ирэхдээ танай голын онцгой долгионыг мэдэрсэн байх нь, тэд эндхийн голыг Параматр гэж нэрлэсэн байна.”

Параматр гэж Анхдагч/Өндөр Эх гэсэн утгатай үг юм.
Кундалийний нь бол бидэн дотор байрлах Эхтэй зүйрлүүштэй хүч юм. Эхийн чанартай энерги, хүнд тэжээл өгч, тэтгэх, боловсруулах, өсгөх энерги юм. Бидний олон уулзварт ясанд, бидэнд өөрсдийн боловсрол биелэлийг өгөх гэж хүлээж байдаг, хувь хүний талаар бүхийл өнгөрсөн амьдарлын мэдээллийг агуулдаг нойрсож буй энерги юм.
Шри Матаджи Кундалийнийн талаар хэлэхдээ, энэ ариун Кундалийни хүч нь бидний өөрсдийн хувийн эх мэт - хувь хүний талаар бүхэл мэдээллийг агуулсан байдаг, маш ариун чанартай, зөвхөн ганцхан л хүслийг агуулсан байдаг бөгөөд: хүнийг өөрийн оюун, мөн чанартай нь холбох гэсэн тэмүүлэлтэй байдаг, бидний талаар мэдээлэл өгч бидэнд өөрсдийн талаар мэдэх боломжийг олгож, биднийг халамжилж, зөвхөн хайр энэрлийн хүчийг бидэнд өгдөг.


Энэтхэгийн Махараштра нутагт 12-р зуунд амьдарч байсан Гьянешвара гэгээнтэн Кундалийни талаар бичсэнээс нь уншваас: “Кундалийни бол хамгийн агуй хүчний нэг юм. Номлож буй хүн, Кундалийнийг сэргээснээр бүхэл биеэр нь гэрэл туяарч, хамаг барцад тотгор хир бортиг нь арилж, мөн \Кундалийнийг сэргээснээр\ номлож буй хүний биеийн харьцаа \пропорци\ хөдөлгөөн нь гэнэт тэнцвэртэй болж, нүд нь тод буюу сэтгэл татам болон хувирдаг” гэж бичсэн байдаг. Энэ нь Кундалийни бидэнд яаж тусалдаг вэ гэсэн нэгэн жишээ байна. Үүнээс гадна Томасын бичсэн гностикийн дагуу Есус Христос “Ариун Сүнс бол миний Эх” гэж дурдсан байна. Кундалийни бол “Ариун Сүнс” юм. Мөн Христос: “Бурханы орон та нар дотор бий, дотор чинь байгаа” гэж хэлсэн байдаг. Мөн дараагийн нэг юм бол, Есус загалмай- дэр хадуулж байхдаа: “Behold the Mother! Анхаарах юм бол Эх шүү!” гэж хэлсэн байдаг байна. Тэгэхлээр бүгдээрээ өөрсдийн Эх, өөрсдийн Кундалийни, Ариун Сүнсийг анхаарах нь....
Будда багш Майдар бурханыг дахин төрөх тэр үеийг захиж байсан. Майдар гэдэг нь эртний Энэтхэг хэл болох санскртаар “Matreya” гэдэг бөгөөд Ма гэдэг нь Эх, Трея гэдэг нь 3-ын (тоотой) холбоотой үг бөгөөд Кундалинийг сэргээхэд хүн дотор орших "3 хүчний Эх" сэргэдэг байна. Мөн улмаар бүхийл энергийн хүрднүүдийн агуулга нь нээгддэг. 

Amitayus holding the water of life
Будда багш бидэнд доторх агуулга, бурханлагаа дотроосоо хайхыг сануулж байсан. (Дотроо байгаа ундааг амсахаас нааш бид ундааны талаар хичнээн ном, зүйр цэцэн тодорхойлол, зөв тайлбар, сонслоо ч, мэдлээ ч, уундааг жинхнээс нь ууж үзээгүй л бол ундааны талаар гаднаас нь мэдээд, нөлөөлөх амтыг нь үзэхийг ч хүсэхгүй мэдэхгүй хоцрох нь зүгээр өөрийгөө/бусдыг хуурсантай адил юм).
Кундалинийг мөн - мэдлэг агуулдаг - бумбын устай хүмүүс зүйрлэдэг. Үүнийг, Аюуш/Амитаюс бурхан нь мөн адил бидэнд сануулан - Кундалинийг/бумбатай усыг (тэнд байдаг шүү гэж харуулан, модоо ургуулаарай гээд захиж суугаа мэт ;) энэ нь ургахаар мөнхийн настай болдог шүү гэж бэлэгдэн суугаа мэт.

Мухамад Муслимын Коран номноос бага зэрэг дурдвал, тэнд Рух, Къяама-гийн үеийг сануулж, тэр үед - хүний гар гэрчилэх болно гэж мөн бичсэн байдаг. Сахажа йогийн аргаар Кундалини хүч сэргэхээр, хүн гарандаа оношлох нотлох мэдрэмжтэй болдогийг сахажа йогоор хичээлэлдэг хүмүүс мэднэ.

Кундалини йога


Цэвэр оюуны хүч Кундалинийн талаар

Сахажа йогийн аргаар (нүдэнд харагдахгүй энергийн түвшинд), хүний дотоод цэвэр оюуныг агуулагч, Кундалини хүчийг сэргээдэг.

Кундалини йога

Дорно зүгийн эртний судрууд болон уламжлалт гүн ухаанд (хүний дотоод нуугдмал, нойрсож буй 100% цэвэр мэдлэгийн) Кундалини хүчийг Тэнгэрийн бөгөөд дарь эхийн чанартай энерги гэж хэлсэн байдаг. Үүнийг нь сэргээснээр хүн өөр дотроосоо ариусан Йога буюу Дээд Тэнгэртэй холбоогдох нэгдэлд хүрдэг гэж Энэтхэгийн эртний гэгээнтэн Жанешвари VI-р зуунд бичсэн байдаг. Түүний номонд мөн дурдсанаар, Кундалини нь сэргээд төв шугамаар өгсөн энергийн хүрднүүдээр дамжин нэвтэрч дээшээ зулайн дээр орших сүүлчийн хүрд Сахасрара –д очиж магнайн сэнтийд залардаг гэж бичсэн байдаг. Кундалини урсах энэхүү явц нь хүний гарын алганд болон хөлний уланд, толгойн магнайн хэсгээр хүйтэн сэрүүнээр; эсвэл дотоод байдал тэнцвэргүй байх үед халуунаар илэрдэг гэж мөн бичсэн байдаг. Энэхүү үзэгдлийн мөн бусад эртний олон судруудад дурдсан байдаг (Европын орчинд судалснаас: Христийн бумбын ордын номлолын 44-р бүлэг/19 шүлэг, 161-б/35ш, 162б/4ш; Эзекелийн 37-р бүлэг/ 5-6р шүлэг;Хуучин гэрээс: Жон/Яны 14бүлэг/15-17, 25шүлэг, Шинэ гэрээс, Коран, сура 24, сура 35/ 9, мөн Descieux 1998iii). Эдгээр юмсыг мэдрэхийн тулд анхаарлаа асуудалтай хэсгүүдэд хандуулан “засаж” бясалгалын түвшинг гүнзгийрүүлдэг.
Кундалинийг (бодитоор) сэргээж тогтмол бясалгалаар тогтворжуулснаар, хүний дотоод энергийн бүтэц цаанаасаа ариусч сэтгэл мэдрэл, бие махбод, оюуны эмгэгүүд засран эмчлэгддэг.
Кундалини нь мянга мянган мяндсан утаснаас бүрдсэн эрчилсэн олстой ижилхэн; бид нар өөрсдийн гэгээрүүлэх эхний дасгалаар 1-2 мяндсан утаснаас нь сэргээж Сахасрара хүрдэнд хүргэдэг. Гэхдээ өдөрт хоёр удаа тогтмол бясалгаснаар Кундалини хүчний дараачийн утаснууд нь сэргэж биднийг Тэнгэрлэг хүчтэй холбож өгдөг. Улмаар бидний бясалгалаас олох мэдрэмжүүд илүү гүнзгий өгөөжтэй болж ирдэг. Кундалини-ийн талаар мөн бусад Энэтхэгийн суут гэгээнтнүүд Ади Шанкарачарья (мэ.600 он), Кабир (мэ.1500 он), Жнанадева (м.э. 1200он) нар тайлбарлан бичиж байсныг судар номноос нь олох боломжтой.
Өнөө үед олон янзын йогийн хичээлүүд байдаг. Бие дасгалын йог, шүрмэс сунгалтын йог, төрхийн өмнөх йогийн дасгал, инээдэг йога... г.м. Амьдарлын алхам бүрт зориулсан йогнууд байгаа мэт санагдана. Ихэнх хүмүүс йога гэхээр биеийн дасгал гэж боддог. Гэхдээ үнэндээ йога гэдэг нь эртний Санскрт хэлээр “нэгдэх,(оргилд хүрэх) холбоо” гэсэн утгатай үг юм.

Кундалинийг сэргээх болон эртний заншил уламжлалаас

Хуучин үед эртний гэгээнтнүүд өөрсдийн шавь нартаа йогийн талаар зааварчлахдаа тэдний гаднах материаллаг орчноос нь салгах янз бүрийн арга хэргэлэдэг байж. Шавь нарыг энэхүү амьдралын уяа зангаас сэтгэлээр болон бие махбодиор нь ангид болгох гэж багш нар нь шавь нартаа хоолоо сойх, мацаг барих эсвэл хэдэн өдөр нэг газартаа хөдлөлгүй юмуу нэг хөл дээрээ удаан зогсох гэх мэт даалгаврыг даалгадаг байсан байна. Эдгээр горимыг шавь нар нь жил дараалан баримтлаж өөрсдийн уяа татлаанаас ангижиртлаа хийдэг журамтай байж. Эдгээр дасгалууд нь шавийн бие махбодийн байдлыг хатуужилж, тэсвэртэй болгох зорилготой бөгөөд эдгээр нь багш нараас шавь нартаа тусгайлан даалгадаг дасгалууд байдаг байж. Хичнээн эдгээр дасгалууд нь эртний уламжлалт аргуудын зөвхөн нэг багахан хэсэг нь боловч ихэнх хүмүүс үүнийг ЙОГА гэж боддог болсон байна.
Яах гэж тэр хатуу чанд дасгалуудыг өөртөө гэсгээл/наманчлал болгон удаан хугацаагаар тэсвэрлэн хийдэг байсан юм бол гэвэл... Эцсийн зорилго болох өөрт дотор нойрсож буй цэвэр оюуны Анхдагч хүч- Кундалинийг сэргээх зорилготой байсан юм. Тэрхүү, хүнийг Тэнгэрийн хүчтэй холбож Тэнгэрлэг болгодог хүч нь Кундалини (Ариун сүнсний хүч, Майдарийн Бумбаны ус..) бөгөөд хүнийг Йога-нд хүргэдэг байна. Эртний Энэтхэгт Патанжали Йогийн агуу мастер байхдаа шавь нартаа нууц мэдлэг болох Кундалинийн талаар зааж байсан. Энэ бол багш нь шавь нартаа мянга мянган жилийн турш уламжлан дамжуулдаг байсан гэгээн шүтээнтэй мэдлэг байж. Өдгөө энэхүү мэдлэг нь олон түмэнд олон янзын номоор, олон төрлийн бясалгал, йогоор нийтлэг ил болж эхэлж. Гагцхүү Куналинийг сэргээж үл мэдэх Далд ухамсар, Бурханлагтай холбогдох ёстой гэдэг зорилго нь мартагдсан байна. Ямарч хүнд хүчир сунгалтын дасгал хийлээ ч, яаж ч бие сойлоо ч энэ нь Бурханд хүргэхгүй гэдгийг ихэнх ‘мөн хүмүүс’ ойлгох бизээ. Хэрвээ тийм байсан бол спортоор хичээллэдэг хүн бүр маш бурханлаг гэгээн болсон байх бизээ. Тэгэхлээр жинхэн Йог нь биеийн дасгал сунгалттай тэгж их холбоотой биш, мөн инээдэг йог гэж баруунын орнуудад байдаг, хичнээн инээх нь сайхан боловч, тэр дасгалууд нь үнэндээ бодит гэгээрэлтэй ямарч холбоогүй байна.
Кундалинийг сэргээх талаар зарим төсөөлөл.
Зарим хүмүүс Кундалинийг сэргээхэд бие маш их өвдөж халуу шатаж эвгүйцдэг гэж хэлдэг. Тэдгээр хүмүүс нь зөвшөөрөгдөөгүй, ариун бус аргаар Кундалинийг сэргээхийн завдсан юмуу Кундалинийг бэлэг эрхтний үйл ажиллагаатай холбож ойлгох буюу буруу үйлдсэнээр тэгж бие өвдөх болон биеийн хүрднүүд гэмтдэг байна. (Кундалинийг зөвхөн жинхэн бодь багш л сэргээж чаддаг, тэнгэрээс зөвшөөрөлтэй багш нар). Буруу задгай үйлдхээр Кундалинийг тулдаг нэгдүгээр хүрднээс ариун чанарыг гомдоосноос бүхийл бие нуруугаар халуу шатааж өвтгөж эхэлдэг. Мөн бас ухаанаа алдах юмуу биеийн удирдлага нь алдагдаж хүний бие татах явдал гардаг. Мөн учир шалтгаангүйгээр уйлах, хашгирах, босож үсрэх явдал гардаг. Тэрээр мөн хий юм харч дэмийрэх явдал байдаг. Тэгээд өөрийн юу болж байгааг мэдэхгүй харанхуйн улмаас тэгж оюун санаагаа алдсаны дараа өөрийгөө гэгээрэлд хүрлээ гэж бодох явдал хүмүүсд байдаг. (Ийм бие нь татах, бие оюуны мэдрэлээ, ухаанаа алдсаны дараа хүнрүү доод ухамсрын хүчнүүд нэвтэрдэг бөгөөд, хүн жирийн хүнээс ялгаатай, юм хардаг болдог. Тийм хүн өнгөрсөн, ирээдүйн ертөнцтэй холбоотой, юм хардаг болдог. Хүн өөрөө гэгээрсэн бол төв одоо байдалд байдаг, гэгээнтнүүд хэзээ ч хүнд юмыг аргалах зөвлөгөө өгдөггүй, харин тухайн хүнд оюунаар хөгжих аргыг зааварчилдаг. Хүнийг гэгээрүүлдэг хүч нь хүн дотроо өөрт нь байдаг. Өөрийнхөө талаар юу ч мэдэхгүй мөртлөө гаднах юмсыг ‘хардаг’ болно гэдэг бол, төв байх газраасаа унаж, хөгжлийн эргэлтнээсээ унасан байна гэж ойлгож болно. Бурханы тусгал нь хүн дотроо байдаг. Жинхэн гэгээнтэн, дээд хүчтэй холбоотой байсан хүмүүсийн хэдэн нэрнээс дурдвал: Сократ, Кунз, Даог үндэслэгч Лао-ц, Р.Тагор, Мохамед, Ян, Шекспир, Микеланджэло, Моцар, Бах, Толстой, Гёте, Анштайн... г.м., мөн хүний биенд хувилсан бурхад: Будда, Христос, Кршна ... тэд үнэхээр байсан боловч, дэлхий дээр байгаа хүмүүс бид шашин гэдэг сонин гяндан үүсгэж.. -орч.)
Хүний нүүрнээс нь хүртэл хархад тодорхой, дотроо шаналан, зовж байгаа нь илт байдаг. Бодит гэгээрэлд хүрхээр, хүн нүүрэндээ гэгээтэй, гэрэлтсэн мэт болдог. Хүн илүү залуу харахдах буюу бие нь эрчтэй, мөн хөдөлгөөн нь эвсэлтэй цаанаасаа зохистой болж өгдөг. Хүний бүхийл байдал маш сайхан сэтгэл булаам болдог. Тийм хүний тэргүүндээ тавих зорилго нь өөр болдог учраас тэрээр амьдралдаа маш хүндлүүлүүштэй бахадмаар хүн болон хувирдаг.


http://www.freemeditation.com/meditation-basics/kundalini-yoga/
Нийтлэлийг дээрх линкнээс орчуулав

Saturday, September 24, 2016

Скифийн амьтан шүтлэгийн сонгодог чиг хандлаг


Ер нь Евразид Сак болон Скифийн амьтан шүтлэгийн сонгодог чиг хандлаг нь ихэд нийтлэг ба Алтайн бие хэсгийн овог аймаг бүрт сүр хүчний бэлгэдлээр ялгаатай. Жишээлбэл: Алтайд бараар төсөөлдөг бол Чоноор өрнө зүгийн уулын бүсийнхэн... хар тэнгисийн умард бүсийнхэн Грек болон дундад Азийн соёлын нөлөөгөөр Арсланг шүтэх болсон байна. Дундад азид тэмээ, баавгай, сарлаг болон эвэртэн амьтдыг эрхэмлэж байхад түүнээс өрнө тийш болох тусам буга, хандгай болон хонь, ямааг дүрсэлж зурах хандлага давамгайлж харагддаг. Гэхдээ эдгээр газар зүйн бүслэлт соёл бүр өөр хооронд нийтлэг дүр ажиглагдах хэдий ч морь, бүргэд, үхэр болон хагас хүн, хагас амьтны дүрийг эрхэмлэж үзэх грифон (грек. grýphōn) загварчлал илүүтэйгээр ажиглагдсан.

09.24.16

ЭВЭРТЭЙ ЗОНУУДЫН УЧИР


ЭВЭРТЭЙ ЗОНУУДЫН УЧИР
1949 онд малтсан Алтайн Пазырыкын 5-р булшнаас (МЭӨ 252-238) үед холбогдох Зээгт наамлын аргаар урласан хивс гарсан байна. Хивсний чимэглэлд тэргүүн дээрээ эвэртэй хүнийг домгийн дүрт шувууны хамт дүрсэлсэн байдаг нь түүнийг “Бугын эвэрт хүн” хэмээн нэрлэсэн байна. Эртний овог аймгууд өөрсдийн толгойлогчийг эвэр зүүлгэж дүрсэлсэн нь хаан хүний эрх мэдлийн титэмтэй эн сацуу дүрслэгдэж байгаа нь археологи болон эртний түүхийн мэдээнд энэ мэт баримт, өнцөг бүрээс гарч ирсээр байна. Иймийн учир эвэртэн ван, эвэртэн туурайтан дарга нарын тухай нийтлэг сурвалжийн хэрэглэгдэхүүн, судалгааны эх сурвалжуудаар нэг нь нөгөөгөө баталж байгаа юм.

09.24.16