Tuesday, August 16, 2016

Хүмүүн хүн шиг байх хэрэгтэй.

Тэд адгуус биш, тэд машин биш. Тэдний зүрх сэтгэлийн уг машины хөдөлгүүр биш ээ. Чингэхлээр хиймэл дүр эсгэсэн хөнгөн хуурмаг хэлвэрт хүмүүн төрөлхтөн төөрч будилахгүй байх талаар ойлгох цаг нь болжээ. Зөвхөн бие биесээ хайрлаж энэрэх төдийгөөр эрх чөлөөний төлөө тэмцэж халуун дулаан сэтгэлийн аньс нээх хэрэгтэй. Иймийн тулд хайрын хүчийг бий болгох хэрэгтэй. Аугаа гайхамшигт сайн цагийн ертөнцийг хүмүүст нээж өгөхийн тулд төрийн жолоо атгаж буй хүмүүс зөв дэг журмаар урагшлан ахих шаардлагатай. Аз жаргалын түлхүүрийг бүх даяар ард түмнүүдэд нээж өгвөл Эрх чөлөө тусгаар тогтнолын дардан харгуйн утга энэ буюу. "Хувьсал хөгжлийн онол тэр чигээрээ тэмцэл-сонгон шалгаруулалт" нээх бахархаад байх онол биш. Өнөөдөр, Хүний нийгэм тэр чигээрээ шалгаралын юм шиг харагддаг. Энэ л бидний хүнлэг чанарыг баллаад байгаа юмаа. Хүн нийгэмд энэ дэглэмийг болдог бол хамаарахгүй байлгамаар юм даа. Харин адгуусан ертөнцөд бол ёстой харагддаг батлагддаг.

08.16.16

No comments:

Post a Comment