Saturday, September 24, 2016

Ижий шүтээн

Археологичид Төв Анатолийн нутаг дэх Чаталхюк суурингаас сонирхолтой дурсгал олжээ. Тус дурсгал нь үзэгдэх байдлаасаа эмэгтэй хүний дүрстэй ижил бөгөөд балар цагийн үед эртний хүмүүс илэрхий эхийн эрхт ёстой хамааралтай шүтээн, сахиус шүтдэг болохыг төвөггүй мэдэж болмоор баримт болно. Ер нь яг үүнтэй ижил эртний дурсгалууд газар бүр олдсоныг тэмдэглэх нь зүйн хэрэг. Энэ төрлийн дурсгалуудын дийлэнх нь эхийг шүтэх ёстой хамааралтай байдгийг эрдэмтэд хэдийн баталсан. Чаталхюкт олдсон энэ дурсгал мөн л ижил эргэлзээгүй эртний эх шүтлэгтэй холбоотой бүс нутгийн нэг болохыг илэрхийлж байна. 

Чаталхюк нь ойролцоогоор 5500-8000 жилийн үед хамаарах дэлхий дээрх хамгийн анхны гэж хэлж болохуйц хотжилтын суурь тавигдсан газар гэж үздэгээрээ 2012 онд ЮНЕСКО-ийн өвд бичигдсэн ажээ.
09.24.16

No comments:

Post a Comment